''Өөрөө буй болсон гэгээн үсэг''  333 жил боллоо
Монгол Улсын төрийн далбаан дээр дүрслэгдсэн нар, сар бүхий соёмбо үсгийг зохиосны 333 жилийн ой тохиож байна. Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт, олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Занабазар нь 1686 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Түвхэн бүтээлийн сүмдээ сууж байхдаа Соёмбо үсгийг зохиожээ.

Тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын оюун санааны үнэт эрдэнэ болсон энэ үсэг нь "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай, 90 үсэгтэй хэвтээ, босоо аль аль чиглэлд бичиж болдог. Бидний сайн мэдэх төрийн далбаан дээр дүрслэгдсэн байдаг эхний титэм буюу толгой үсэг нь улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан байдаг. "Өөрөө тодорсон гэгээ" гэж нэрлэгддэг титэм үсгийг Өндөр гэгээн анх мутрын тэмдэг маягаар ашиглаж байжээ.

Монголын  ард түмэн арга билгээ хослон, төмөр хана хэрэм лүгээ төр улсаа хамгаалж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн, сум мэт шулуун, хуяг мэт бат нэгдэлтэй байж мандан бадарч явах болтугай гэсэн бэлгэдлээр түгсэн энэ үсгийн утга агуулга гүнзгий юм.

Ойн хүрээнд "Өндөр гэгээний үсгийн урлал" эрдэм шинжилгээний хурал, "Соёмбо-333" хамтарсан үзэсгэлэн, Соёмбо үсэгт зориулсан гэрэлт хөшөө-тааллын шүтээний нээлтийн ёслол болсон юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Должин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-12 04:31:48
    Нэгэн бодлын эмгэнэл юм даа Монгол улс оршин тогтносон энэ хугацаандаа хамгийн олон бичиг үсэг хэрэглэсэн орноор генест бүртгүүлж болно шүү
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах