Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж”  вальс эргэх үү
Энэ бол МАХН-ын амлаад буй бараг үнэгүй гэгдэх байранд орохоор цугласан иргэд. Н.Энхбаяр  даргатай МАХН-ынхан  хүүгүй ипотекийн зээл олгоно гэх зарыг тараасны дараа иргэд МАХН-ын төв байрны гадаа цугласан нь энэ. 
Н.Энхбаярт Монголын улс төрд жинхэнэ утгаараа “хаан” байсан үе бий. Тэр 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ыг нь МАХН-д авч чадсан. Тухайн үедээ ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогдож ажилласан байдаг. Хэдийгээр  2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан. Түүгээр ч зогсохгүй 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Харин түүний “хаанчлал” 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар төгсгөл болсон. Тэр үүнээс хойш улстөрд мартагдсан нэгэн болов.

Улмаар Н.Энхбаяр 2012 онд  БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарийн намын удирдлагуудтай нэгдэж эв нэгдлийн санамж бичигт гарын үсэг зурж, таван сум багцлан сүр дуулиан болж байсан. Гэвч түүнийг баривчлагдсаны маргааш нь Б.Жаргалсайхан нь нүүр буруулсан. Гэсэн ч МАХН МҮАН-тай эвсэж “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн нь чамлахааргүй амжилт олов. Үнэндээ УИХ-д 11 суудал авсан нь тэдний хамгийн том амжилт байлаа. Тухайн үед АТГ-ынхан сүр дуулиан болж Н.Энхбаярыг баривчилсан. Үүний дараа Н.Энхбаяр төмөр торны цаана олон хоног өлсгөлөн зарласан.  Тухайн үед Н.Энхбаярыг өсгөлөн зарласны хүчинд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай болсон тухай егөөдөл ч гарч байв.  Үнэхээр ч 2012 оны сонгуулийн дараа Н.Энхбаярыг дагасан бүхэн албан тушаалтай болсон.

Гэвч 2016 оны сонгууль МАХН-д ээлээ өгсөнгүй. УИХ-д ганцхан суудал авсан О.Баасанхүү нь ч намаасаа гарч буйгаа мэдэгдэв.

Харин одоо МАХН 2020 оны сонгуульд орох бэлтгэлээ базааж эхэлжээ. Ингэхдээ иргэдийн эмзэг цэгийг олоод харж. Нийслэлчүүдийн хувьд хямд үнэтэй, хүү багатай байр бол мөрөөдөл. Харин нийслэлчүүд энэ хүслээ биелүүлэхийн тулд 2020 оны сонгуулиар МАХН-ыг дэмжих ёстой. МАХН-ынхны хувьд хүн амын тэн хагас нь аж төрдөг нийслэлийн иргэдийг “байртай болгох” аянаа өнгөрсөн долоо хоногт эхлүүлэв. Бүртгэл долоо хоногийн бүрийн амралтын өдөр үргэлжилнэ. 2012 оны сонгуулиар өргөст торны цаана өлссөний хүчинд намдаа 11 суудал авсан Н.Энхбаяр энэ удаад байртай болох иргэдийн хүсэл дээр тулгуурлан улстөрд эргэн ирэхээ “зарлав”

Нэг үгээр Н.Энхбаяр иргэдийн эмзэг цэг дээр дөрөөлөн Монголын улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэхээр зэхэж байна.
 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-07 08:27:43
    Энхбаярыг дэмжиж байна. Элбэгээг барьж хөрөнгийг нь хураах өөр хүн байхгүй
    192.82.65.224
    Мэдэгдсэн Хариулах
  • санах ой 2019-10-22 04:11:44
    энхбаярыг хотынхон унагааж билээ тэр үед хөөрхийс үнэндээ үзэн ядаж байж билээ элбэгээг ерөнхийлөгч болоход баярын нулимас гаргаж байсан санагдах юм
    66.181.161.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах нь 2019-10-13 00:41:20
    Яадгын! болж байна.
    223.104.3.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголчууд 2019-10-12 15:09:22
    Энхбаярыг дэмжиж байна. Энхбаярыг хичнээх харлуулсан ч ард түмэн Энхбаярыг дэмжсээр байх болно. Одоо МАН,АН-ны луйварчидыг зайлуулах цаг болсон
    202.126.89.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-12 14:35:52
    Odoo bolioooo N.Enhbayar turiin bvhiil undurlugt baisan hvn bitgii zovoogood bai sain hvnii neriig hedentaa hereglene gegcheer N. Enhvayariin nereer buun muuhai...
    64.119.17.233
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-12 14:08:38
    Н Энхбаярыг гаргаж ирэхээс эрх баригчид ухаан алдатлаа айж байна, ард түмэн минь энэ хүнийг гаргаж ирж бүх булхайг элчлэх хэрэгтэй
    103.212.117.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-12 11:07:26
    одоо хэрэггүй биз дээ, хэрэггүй
    59.153.114.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Faak 2019-10-12 07:21:47
    Tsuglasan lalruudiig ni haraad bgaarai sdaaa yumaa
    124.195.167.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах чинь 2019-10-13 00:42:21
      Чи муу хэн юм бэ?
      223.104.3.40
      Мэдэгдсэн Хариулах
  • sain bna! 2019-10-12 07:10:20
    Enhbayar bygdiig ergeh baih aa!!chadaltai gar syy dee!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • 966 2019-10-12 05:27:01
    энэ энхбаяр ээбээтэйгээ хамт бай улс орныг самарсан арчаагүй амьтад
    64.119.22.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-12 03:54:32
    Ene muu lalariig shorond xataaj nomxotgox bn ym.
    122.47.112.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2019-10-12 03:27:18
    Toglood bga yum a doromjlood bga yum u
    64.119.16.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-11 23:51:21
    20 оны сонгуулиар ард түмэн минь МАХН дэмжээд үзхэд илүүдэхгүй тэр яриад байгаа Дээд хуулиа батлана биз энэ өгөөжөө өгөх байх
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-11 09:56:09
    Сэтгэл байгаад хийх гэвэл эрх мэдэл заавал хэрэгтэй мянганы замыг эхлүүлж болсон юм барилга бүтээн байгуулалт яагаад эхлүүлж болохгүй гэж үнэхээр сэтгэл байвал ...
    64.119.19.187
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2019-10-11 07:30:05
    МОНГОЛ ХҮНИЙ МӨРӨӨДӨЛ ОРОН СУУЦ,,,,,ҮЕ ҮЕИЙН ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГА 1959 ОНООС ОЛОН ГЭР БҮЛИЙГ ҮНЭГҮЙ ОРОН СУУЦТАЙ БОЛГОСОН ДОО ,МАРТАЖ,БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙНА...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-11 05:33:35
    Одоо хэрэггүй дээ. Монгол төрийг данхайлгаж, авилга цэцэглүүлсэн хүн энэ шүү дээ. Одоо амар тайван амьдар аа.
    27.123.213.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2019-10-11 05:22:26
    Вальс биш brake dance бүжиглэх байхаа ха ха
    202.126.89.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-11 05:14:38
    Иргэд одоо ийм тэнэг зүйлд хууртахгүй биз дээ, Үнэгүй нэг ширхэг зүү ч байхгүй,,,,Н.Энхбаяр ард түмнийг басамжилж байна. Ядуу байгаа нь Энхбаярын хийсэн ажил д...
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Т хХандсүрэн 2019-10-11 05:08:10
    Болох л байх л даа гэхдээ цаг хугацаа хэрэгтэй хэрэгжүүлэх гэсээр байтал хугацаа нь дуусанө цаашаа яах билээ Эхлээд маш их зохицуулалт хэрэгтэй ш дээ
    66.181.185.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-11 04:11:14
    Үнэгүй хүүгүй зүйл зах зээлийн нийгэмд байхгүй иргэд минь тайвшир тайван амгалан байцгаа
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-11 02:42:54
    Enkhbayariig demjij bna ene khun yum khiine shuu Mongolchuuddaa ene khuniig uls toroos zailuulsan khumuus buren ustgakh geed ingej bgaa shuu odoo ene oyutolgoi ...
    122.201.22.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-11 02:20:07
    Ene khun Mongold mash ikh yum khiisen khun shuu dee itgej bolokh baikhaa odoo ene Oyutolgoi,tabantolgio,busad baylgiig ard tumnii gart ogno geed l khelmegdsen.
    122.201.22.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-11 01:10:34
    Iim zuild itgej baidag. Songogch nar iim bolohoor uls tor saijrahgui baina.
    66.181.167.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-11 01:02:41
    Вальс эргээсэй.
    202.21.127.160
    Мэдэгдсэн Хариулах