Д.Цэрэнсамбуу: Бид маш их харамсаж байна
Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох саналаа Сангийн сайдад хүргүүлэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэний дагуу соёл урлагийн дээрх байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг зогсоохоо Сангийн яам болон Засгийн газарт хандахаа энэ сарын 8-нд мэдэгдсэн. Тэрбээр соёлын салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт улстөржилтөөс болж зогсч буйг мэдэгдсэн юм. Иймээс түүнийг энэ шийдвэрээ эргэн харж, олон жил хүлээгдсэн уг шинэчлэлээ үргэлжлүүлэх хүсэлтээ уран бүтээлчид “Соёлын шинэчлэлийг дэмжье” хурлын үеэр дуулгалаа. 

УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу: 

-
Бид маш их харамсаж байна. Бид ядарч, зовж байна гэсэн гомдол саналаа төр засагт хэлж байгаагүй. Орчин цагийн соёл урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Аливаа улс үндэстэн тусгаар байхын тулд үндэсний номын сан, үндэсний театр, музейтэй байх ёстой.
 
Тухайлбал, 1931 онд улсын төв театрыг байгуулсан байдаг. Энэ үйл явцыг түүхчид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд хийсэн оюуны хувьсгал болсон гэж үнэлдэг.  Театр 90 шахам жил ажиллахдаа төр, түмэн олныхоо хайранд хөгжиж дэвжиж ирсэн, сайн сайхан зүйл олон байгаа. Үүний зэрэгцээ дэлхийгээс, нийгмээс хоцрогдсон олон зүйл байна.
 
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын соёл урлагт төрөөс явуулж байгаа бодлого шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар олон асуудлыг анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь бидэнд төр засагтаа гэдгийг мэдрүүлсэн.  Өнгөрсөн онд бидний цалин 8-35 хувиар нэмэгдсэн. Олсон орлогыг нь тухайн хамт олон захиран зарцуулах эрх олгосон.
 
Дэлхийн хэмжээнд теарт урлаг тодорхой орчин шаарддаг. Мэргэжлийн урлагийн газруудын барилгын асуудлууд хүнд байна. Энд төр засаг анхаарч, ивээл хайраа өгч эхэлж байтал буруу зөвөөр мушгиж байгаад бид маш их харамсаж байна.
 
Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: 

-
Бидний хүлээж байсан соёлын шинэчлэлийн шийдвэр зогсч байгаа нь маш харамсалтай. Гурван байгууллага маань модон карказ бүхий тоосгон барилгад үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 70-аад жилийн хугацаанд их засвар хийгдээгүй. Гамшиг эрдслийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагууд гаргасан. Бид өөрсдийн хүслээр дуртай ажлаа энэ байдлыг тэвчээд ажилладаг. Гэвч үнэхээр болохоо байж, төр засгийн анхааралд хандуулсан.  Гэтэл хөрөнгө оруулалт зогсч байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүс төдийгүй Монголын соёл урлагийн салбарт хүчтэй цохилт болсон үйл явдал боллоо. Биднийг төр анхаарлаа гэж баярлаж байсан. Гадна байгаа хүмүүс бидний зовлонг мэдэхгүй.
 
УДЭТ 1960 оноос, УДБЭТ 1950 оноос,  Үндэсний номын сан 1951 оноос өнөөгийн байрандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд:

-Бид нэг жарны турш яригдсан асуудал анх удаа шийгдэх нь гэж баяртай байсан. Бүтэн нэг жарны турш яригдаж хийгдээгүй ажил яг хэрэгжих мөч болоход хүмүүс шүүмжилсээр байгаад зогсоож байгаад харамсаад барахгүй байна. Драмын театрын барилгыг ослын түвшинд хүрсэн гэдгийг Монголын төдийгүй Германы мэргэжлийн байгууллага тогтоосон юм шүү дээ. Манай театрын байранд зун жүжиг үзэхэд дээрээс нь борооны дусаал гоождог. Тэр барилгын модон карказ нь илжрээд бүх тоосго нь хөгцөрч хагарч үйрсэн хэзээ мөдгүй нураад ирэхэд бэлэн байна гэдгийг тогтоочихсон. Ийм барилга дотор ажиллаж байгаа, энэ театр дотор тоглож байгаа жүжигчдийн амь үнэгүй юм гэж үү. Энэ барилгыг будаад торгоогоод байх ямар ч боломжгүй гэдгийг та бүхэн ойлгоод өгөөч. Энэ театрын барилгыг нураагаад хаячихгүй. Яг энэ загвараар нь томоор шинээр барих гэж байгаа юм шүү дээ. 
 
О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2019-10-11 12:15:43
    Цэрэнсамбуу юу хийсэн гэж гавьяат гэж цол авсан юм бол Өв соёлоо хамгаална гэж ярих хүмүүс нураана гээд уйлан хэлээд байх юм Өөр газар барих талаар дуугар
  • Зочин 2019-10-11 04:22:43
    Урлагын далдаг гарууд М.Энхболд МАН-гээл үхчихээд байсан одоо горын амсаж байгаа юм байна кккк хоёр нүүртэй хүмүүс урлагт л байдаг шүү мөнгөтэй хүн хархаараа
    • Зочин 2019-10-11 06:20:24
      Аливаа юмыг өөнтөгч өнцгөөс өөрөөр хардаг хүн бн даа чи
  • Байды 2019-10-11 02:15:45
    Музейг өөр газар барих гээ биздээ урьдаар нураахаасаа өмнө тэр газраа барьчих музейн газрын асуудлыг тодруулж зарлаач баатарбилгээ
  • иргэн 2019-10-11 00:30:03
    их далчигнавал тэгдэг юм болж удахгуй евермонголын хойноос орох гэж байж юун театртай манатай хотод газар байхгуй бугдийг нь наранхуу хятадуудад зарчихсан
  • зочин 2019-10-10 15:19:49
    нас ижилтэй засгийн ордон яагаад байгаад болоод байна. Доломдох хэрэгтэй дээ.
  • эрд 2019-10-10 14:31:40
    удахгүй нурна гэж байсан архивын барилгад яагаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ
  • зочин  2019-10-10 13:50:48
    МАНАЙХАН ИНГЭЖ НУРААЖ БАЙСАН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ ДАХИАД ДАвТАГДАЖ БАЙНА ДАА яг иймэрхүү нөхөд хамаг түүх соёлоо устгасан
  • ЗОЧИН  2019-10-10 13:01:47
    драм нурааж дарм барихаас илүү даварсан луйварчдийг дарж улсаа авармаар байна наад нураагаад байгаа чинь нэг хулгайч нь гэсэн үг
  • Зочин 2019-10-10 11:58:40
    АН-ын хорлогчид хойшлуулж саад болж байвал бах нь ханадаг хүмүүс, Урлагынхан АН-ын хорлон сүйтгэгчидтэй л тооцоогоо бод
  • Zochin 2019-10-10 11:07:13
    Их л байшин барилга ярьсан улсууд урлагын сүмээ нураалгах гэж байж юунд ингэж улаарна вэ. Босоо ороолонгууд уу
  • irgen 2019-10-10 09:37:10
    түүхийн түүхийн гээд байшин нурааж болохгүй хэл ам болоод урлагийнхан будлиантай даа