Хөтөлийн цемент шохойны үйлдвэрээ Улсын өмч болгоцгооё гэв
ЗТХ Сайдын зөвлөх Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хөтөлийн цемент шохойны Үйлдвэрээ Улсын өмч болгоцгооё” хэмээн уриалга гаргажээ. 
Тэрбээр “"Хөтөл цемент шохой" үйлдвээрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилсан. Тухайн үед үйлдвэрийн дансанд энэ мөнгө бэлэн байсан.Бодоод үз  дээ. 34 жилийн түүхтэй Улсын үйлдвэрийг ХХБ-ны охин компани Бейзмэнт ХХК-д Арцатын амны Хаусны үнэд ч хүрэхгүй өгчихсөн шүү дээ.

МАНАН бүлэглэлийн сүүлчийн 30-н хархны оромж болсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Онц байдал тогтоон чөлөөлж Улсын мэдэлд авч, үй олоноор халагдсан эгэл жирийн ажилчдыг буцаан ажил нь авч, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, 30 даргыг хөөн явуулж үйлдвэртээ олон жил ажилласан туршлагатай ажилчдаа дэвшүүлэн ажиллуулж, НДШ 5,3 тэрбум, Татварын 19,3 тэрбум, Хөгжлийн банкны 236 тэрбум төгрөгийн хур өрнүүдийг нэн даруй төлж Монгол Улсын хохиролгүй болгож, Улсад онц их хэмжээний хохирол учруулсан ХХБ-ны гар хөл болсон этгээдүүдэд хариуцлага тооцож чадвал сая "Нийгэмд шударга ёс тогтох" гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдын зорилго биелэх буй заа.
Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас өгсөн мэдээллийг харвал "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн улсын татварт төлөх ёстой татварын нийт өр 13,9 тэрбум төгрөг /2019.09 сарын байдлаар/ байна. Тэгвэл Хөтөлийн үйлдвэрийг хувьчлах шийдвэр бүхий 2015.10.08 өдрийн Төрийн өмчийн хорооны 608 дугаар тогтоолд 2015 оны 10 сарын 15 -ны өдрийн дотор Татварт төлөх ёстой 3,3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулна гэж заажээ. Гэвч энэ өрийг төлөх нь бүү хэл харин ч үйлдвэрийн өр өссөөр 13,9 тэрбум төгрөг болоод байна. ТӨХ-ны тогтоол зөрчигдсөн байгаа тул уг хувьчлах тогтоолыг буцааж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Улсын өмчид авах бүрэн боломж бүрджээ” хэмээн бичсэн байна. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hutul 2019-11-21 01:04:13
    Ene neg erguu har um medeellee sn unshaagui bjiij olon um hutsaal yvahiin. 1,3 terbum bish 40 terbumaar zarshiisdee. Umnuh ur tukburiig n yagaad yrihgui bn
  • Иргэн 2019-10-12 05:19:15
    Бэйзмэнт гэдэг зааван луйврын компани арын хаалгаар 2011 онд хувьчилж авсан байдаг. HEIDELBELBERGER CEMENT гэдэг Германы том концернд уул нь өгөх бсн юм.
  • Зочин 2019-10-12 02:55:18
    Хэрэв үнэхээр л энэ үйлдвэрийг төрд буцааж авбал АН-ын халзан Эрдэнэбат, халзан Да.Ганболд, Элбэгдорж нарын тархинд цус харвах байх оо.
  • Ene zuv 2019-10-11 14:49:23
    Ymar uls staratigiin uildveruudee ulsiin umchind baigaldag ym korea gedeh ulsiin umchind bdag zarim uildver n gol gol uildver bdag ene bl zuv sanal odoo
  • Иргэн 2019-10-10 23:59:16
    Хятадын төрийн өмчит компаниуд төрийн хар хүмүүсээр удирдагдан явдаг. манайд бол бүгд ядуу, улс төрийн сургалт аваагүй хүмүүс удирдана. Бас л идэж уухаа бодно. ...
  • зочин  2019-10-10 14:28:58
    төр бол хамгийн сайн менежер хятад харуулж байна. төрийн эрх баригчид хамгийн сайн улйварчид болчихоод зориуд унагаж хувчилж авдаг энэ нууц бишээ
  • Tulgaa 2019-10-10 11:02:26
    Хурааж аваад дуудлага худалдаагаар ханатал үнэ хүргээд, чадалтай нь цааш нь аваад явах ёстой, улс ѳмчлѳх шаардлагагүй. Улс бол вэртэй тэргүй хамгийн муу менежер...
  • зочин 2019-10-10 10:50:08
    төрийн өмчит болвол шахааны бизнес газар авах байхдаа хуучин төрийн өмчит байхдаач цалин хөлсөө цаг тухайд өгдөггүйл байсан хувийнх болсонч өөрчлөгдсөн юм бгүй
  • Зочин 2019-10-10 10:12:02
    Дэмжиж байна цалин мөнгөө цаг тухайдаа өгдөггүй тэгсэн хирнээ ажилчидыг морь мал мэт ажиллуулдаг нийгмийн даатгалд хүртэл өртэй
  • зочин 2019-10-10 08:54:10
    Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг бас төрд авах хэрэгтэй дээ. Бас л луйвраар концесс нэрээр зүгээр авчихсан шүү дээ
    • Пүүжий 2019-10-12 02:35:11
      Бүгдийг нь буцааж улсад ав. Дарханы арматур гэж би л дуулаагүй юм байнав Хятадын л арматур хэрэглэж байгаа шүү дээ
  • Zochin 2019-10-10 08:27:15
    Ulsiin omchid abakh ni zob shuu dee barag unegui shakhuu absan bna shuu dee
  • ES aa 2019-10-10 08:19:25
    buzaayaa temzeyee !