Л.Болд: Гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол МУ олон улсын шүүхэд очно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, А.Сүхбат нар мэдээлэл хийлээ. Тэд ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй хэмээн тамга дарсан баримтуудыг дэлгэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсад ажилласан дүгнэлтээ 2019 оны есдүгээр сарын 6-нд илгээсэн байна. ОУПХ-оос Төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн комиссын дарга, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорт  С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаяглан дүгнэлтээ явуулсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор ОУ-ын шинжээчдийн дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэргээ нуудаг аргаараа нууцын тамга дарчихсан байна. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүд дөнгөж сая хуралдаа. Төрийн нууц гэх тамга дарсан энэ дүгнэлтэд нууц юм юу ч байхгүй байна.  С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Гурван шатны шүүхээр ороод  шүүхийн шийдвэр гарчихсан. Тухайн хавтаст хэргийн материалын 98 хувийг Засгийн газар нууцаас гаргачихсан. Тэр материалтай холбоотой ОУПХ дүгнэлтээ гаргаад бидэнд явуулсныг нууцалчихсан байна. Хууль хяналтын байгууллагынхан 30 жил ард түмнээс хууль бус үйл ажиллагаагаа нуусан. Одоо хангалттай.  Бид нууцыг задаллаа. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэв.



ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан дүгнэлтийн хэсгээс уншиж танилцууллаа. 
  • С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны чиг үүргийг бэхжүүлэх шаардлагатай. 
  • МУ төрийн өндөр албан тушаалтнуудтай ОУПХ-ны төлөөлөгчид уулзлаа. Бүгд мөрдөн шалгах ажиллагаа хууль бусаар явсан, эрүүдэн шүүсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Т.Чимгээ, Б. Содномдаржаа нарыг суллахгүй байгаа шалтгааныг ойлгохгүй байна. 
  • Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах нь эрүүдэн шүүсэн тухай хэргээс үл хамаарах ёстой
  • Захиалагчийн мөрдөн олон ажиллагаа 20 жил өнгөрсөн ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа нь С.Зоригийг хэрэг өнөөг хүртэл нуугдмал байгааг харуулж байна. Нууцаас гаргах тухай ЗГ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжихгүй байгааг бид гайхаж байна. 
  • Нууцаас гарсан шийдвэрүүдийн ОУПХ, Хүний эрхийн хороонд өгнө гэж Монголын төрийн өндөрлөгүүд амласан ч бидэнд өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гайхаж байна. 
 


Мөн тэрбээр “Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нартай уулзсан протоколууд энд байна. ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан тэмдэглэлүүд ч энд бий. Ц.Амгаланбаатарын ОУПХ-ны шинжээчтэй уулзахдаа хэлсэн үг маш ноцтой. Түүнтэй хамт тагнуулын нууц ажилтныг удаан хугацаанд нэг өрөөнд хорьсон. Тэр халхавч ажилтан нь “Чи С.Зоригийг алсан гээд хүлээчих. Тэр өдөр С.Зориг цагаан цамцтай байсан. Булган нуруундаа мэнгэтэй байсан гээд хэлчих” гэх зэргээр үг зааж өгч байсан байна. Мөн Ц.Амгаланбаатарыг хэрэг хүлээлгэхийн тулд гадагшаа гаргана, 500 сая төгрөг өгнө хэмээн амлаж, мэдүүлгээсээ буцвал хүүхдийн чинь амь насанд хүрнэ шүү хэмээн заналхийлсэн байна. Энэ мэдээллээ төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд захидлаар ирүүлсэн.. Тагнуулын ажилтнууд түүнийг Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд оруулж, айлган сүрдүүл гэдэг заавар өгч байсныг Ц.Амгаланбаатар хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд оруулдаггүй. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хуулийн хүрээнд олж авах Эрүүгийн хуулийн үндсэн зарчим алдагдсан байна гэж дүгнэсэн байна. Энэ мэтчилэн асуудлууд ганцхан Түр хорооны шалгалтаар биш ОУПХ-ны Хүний эрхийн хорооны дүгнэлтээр бас батлагдаж байгаа юм” гэлээ. 




УИХ-ын гишүүн Л.Болд “Ирэх даваа гарагт бид ОУПХ-ны чуулганд, Хүний эрхийн хороонд Монгол Улс байр сууриа хамгаалж илтгэл тавина. Бид ямар ч бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл сарын өмнө ирсэн баримтыг дөнгөж өчигдөр Түр хороогоор хэлэлцлээ. Холбогдох хуулийн байгууллагууд нь бидэнд хариугаа өгч амжихгүй. 

Ямар ч байсан ОУПХ-ны дүгнэлтэд орсон асуудлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэнэ. Нөхцөл байдал маш хүнд болчихоод байгаа юм.

Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын гэрээ конвенц, НҮБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрсний хувьд улс орон дотооддоо хүнээ алаад тамлаад, эрүүдэн шүүгээд террорист ажиллагаа хийгээд явдаг цаг дуусчихсан. Өнөөдөр Монголын төр хүний эрхийн зөрчлийг зогсоож, энэ иргэдийг чөлөөлөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол Монгол Улс өөрөө олон улсын шүүхэд очно, төр нь өөрөө террорист төр гэдэгтэй адилтгагдана. Яагаад гэхээр энэ хүний эрхийг зөрчих том хуйвалдаанд Монголын төр өөрөө бүх шатанд нь оролцоод, гурван шатны шүүхийн шийдвэрийг маш богино хугацаанд гаргаад, эрүүдэн шүүх процессыг нь бүгд мэдчихээд байхад удаашруулан сунжруулж доромжилж байгаа нь Монгол Улсын үйлдэж байгаа гэмт хэрэг гэж олон улсад ойлгогдоно.
Серби улсыг та бүхэн мэднэ, Ерөнхийлөгчийг нь хүртэл Гаагад аваачиж шүүгээд шоронд хийчихсэн, Либерийн хүний эрхийг зөрчигч Ерөнхийлөгчийг цаазаар аваачих ял өгч байна. Монгол Улс ийм зам руу л явж байна. Тийм учраас УИХ, Хүний эрхийн дэд хороо, Хуульзүйн байнгын хороо, энэ асуудлаар байгуулагдсан Түр хороо яаралтай холбогдох шийдвэрүүдээ гаргаж ирэх долоо хоногт ОУПХ-ны чуулганд оролцох ёстой. Энэ дүгнэлт чуулганаар батлагдаж, вэбсайтад нь тавигдана, та бүхэн орж үзээрэй. Маш олон ноцтой асуудлууд багтсан байгаа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол юун саарал, хар жагсаалт. Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа үүргийг биелүүлэх ийм нөхцөл хязгаарлагдмал, хаагдмал болно. Ийм хариуцлагатай асуудалтай нүүр тулгараад байна” гэлээ. 

ОУПХ-ны хүний эрх ийн хорооны дүгнэлт шийдвэрүүд нь тухайн хүний эрхийг хамгаалах үүднээс дараах дөрвөөс бусад тохиолдолд олон нийтэд нээлттэй байна.
  1. Нууцлал нь хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр бол, 
  2. хохирогч, өргөдөл гаргагчийн амь насыг аюул эрсдэл учруулахаар бол 
  3. хэргийн нөхцөл байдал хангалттай мэдээлэл бүрдээгүй бол
  4. хохирогч нь улс төрийн зорилгоор хэрэв ашиглах гэж байгаа бол


П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өлзий 2019-10-13 05:25:41
    зөв зөв
  • Мөнх 2019-10-11 06:31:14
    Олон ангит дитектив роман төгсөх болоогүй юу ...ард түмэнд огт сонин биш байна...цалин мөнгө эрх тушаал авсан хууль цагдаагийн ажил
  • Ачу 2019-10-11 05:45:32
    Дүгнэлтыг нуусан нөхрийг нэн даруй барьж хориод эх орноосоо уравсан гэдэг ял тулга.Тэгвэл МАНАН-гийн бичиг нуухийг тушаасан дотоодын дайсан гараад л ирнэ.
  • зочин 2019-10-11 02:03:25
    Лүндэндоржийг явуулж, Эбэ-г баривчилж,, Хурцад ял өгвөл наад асуудал чинь шийдэгдэх байх даа,
  • Сда 2019-10-10 22:50:04
    Новш юмаа энэ Монголын төр...Олон улсын шүүхэд дуудах цаг нь блсон..дуудаасай..энэ ерөнхиилөгч нтр гсэн төрд шигдсэн хувалзнуудыг барьж хориосой..цаазаар ч ав.....
  • шудрага царайлагчид 2019-10-10 12:46:58
    та нар яагаад өөр сэдвээр үймүүлээд байна угаартсан амиа алдсан иргэд утаагүй хэмээх хорт угаартай түлшний талаар нэгч үг дугарахгүй байна. иргэд ард түмэнхаа ...
  • зочин 2019-10-10 10:10:24
    Улсаараа шоронд орох болжээ.
  • МЭДЭЭ УНШИГЧ 2019-10-10 09:03:14
    Ерөөсөө нэг кинон дээр гардаг шиг л юм болжээдээ янз нь
  • иргэн 2019-10-10 08:17:44
    Луйварчин төрийн түшээ нэртэй новшнуудыг бүгдийг нь өгөх хэрэгтэй
  • Sanaa 2019-10-10 08:10:50
    Zugeer l poporchid, uur ug alga
  • сонор 2019-10-10 07:43:05
    юм бүхэн тодорхой болоод байхын хэрээр нуух аргаа нарийсгаад байгааг юу гэж бодох вэ захиалагчийн хэлэхээс өөр боломж байхгүй дээ
  • иргэн 2019-10-10 07:37:49
    сухбатын байж байгааг цунх баригч гэгчээр цаас баригч юм уу богд уулыг хашчихсан богд уул дархан цаазтай юуг нь хамгаалдаг юм сухбатын газрыг уу ан амьтан байхг...
  • Бат 2019-10-10 07:06:41
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо