УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төсөл “хулгайлсан” уу
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын гишүүд Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах хуулийн төсөл өргөн барьсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болорчулуун “З.Нарантуяа нарын гишүүний өргөн барьсан хууль нь хууль бус. Малын хулгайтай тэмцэх асуудлаар орон нутгаас сонгогдсон 24 гишүүн санал нэгдэж гарын үсэг зураад чуулган эхлэхээр өргөн барихаар товлосон байсан. 24 гишүүний нэг нь Л.Нарантуяа гишүүн. Гэтэл З.Нарантуяа гишүүн хуулийн төслийг өөрийнхөө бланкан дээр болгод өргөн барьсан байна. З.Нарантуяа гишүүн хоёулханаа өргөн баръя гэхээр нь “Орон нутгаас сонсогдсон олон гишүүний санал орсон” гэж хэлж байсан. Яагаад хууль бус гэхээр миний бичсэн хуулийн төслийн үндэслэл шаардлагыг хувилаад өөрийнхөө бланкан дээр хэвлэчихсэн байгаа юм. Мөн миний нэр дээр ирсэн ЗГ санал дүгнэлтийг хувилаад өгчихсөн. Төслийг хэлэлцүүлгийн тойм, санал асуулга гээд бүгдийг нь хувилаад өргөн барьжээ. З.Нарантуяа гишүүнийг ийм ёс суртахуунгүй зүйл хийсэнд харамсаж байна” хэмээн гомдоллов. 



П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-10-10 13:53:14
    энэ чадвартай хүүхэн байналээ юунд ингэж дандаа атаа жөтөө агуулсан хөгийн юм бичдэг юм бэ их завтай байна даа
  • zochin 2019-10-10 09:23:35
    Narantuya nasaar huuli bichsen hun ymar ch huuli bicheed urgun barij chadna shde.
  • Иргэн 2019-10-10 08:58:15
    За даа Нарантуяагаас иймэрхүү үйлдэл гарна дө, ёоо ёоо элэг хөшлөө, боловсрол мэдлэг тааруу гишүүдийн дунд мундаг харагдаад бгаа болохоос биш хамгийн зальтай шд...
    • zochin 2019-10-11 00:32:10
      чи их атаархуу хүн юм. яаг өөр шигээ сэтгэж байна чи
  • Зочин 2019-10-10 07:42:57
    С.Эрдэнэний нөлөөнд орсон хүн буруу замаар л явна даа, ууг нь анх гайгүй л юм шиг харагдаж байсансан
  • mongo 2019-10-10 07:40:10
    хууль санаачилсан гишүүд мөнгө авдаг гэсэн үнэн үү? тэгвэл олуулаа хуваахгүй ганцаараа авах гэж үздэг болжээ
  • zochin 2019-10-10 06:51:55
    Хээ малын хулгай, оюун ухаанаараа бүтээсэн зүйлийн хулгай ялгаатай юу
  • Бат 2019-10-10 05:02:37
    малын хулгайг таслахад сан байгуулаад хохиролыг сангаас барагдуулаад хулгайчаас 2 чихийг нь ч болов ав хулгайгүй ГАДААД орны дэлгүүр монгол хүн ормоороо