Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан түлшээр нийслэлчүүдийг туршиж болохгүй
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд шахмал түлшний асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг УИХ анхааралдаа авах хэрэгтэй байна. Өнгөрсөн шөнө 3 том хүн 3 хүүхэд угаартсан байна. ”Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлыг барьцуулагчтай холиод шахмал түлш нэртэй юм хийгээд нийт хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлдээ туршаад байдаг. Болохгүй байна гээд байхад яагаад зогсоохгүй байгаа юм. Зуух, яндангаас болоод байна гээд яриад байх юм. Сайжруулсан түлшинд ямар нэг хорт нэгдэл байна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахадбүх байгууллагууд шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Маргаашийн чуулганаар Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна есдүгээр сарын 26-нд. С.Бямбацогт гишүүн асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Түлшний бүтцийг шалгах, онцгой цаашид ямар арга хэмжээ авах талаар УИХ-д сонсох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Хүн амын 50 хувь амьдарч байгаа нийслэлд утаатай, угаартай тэмцэх асуудал байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Эмгэнэл илэрхийлж байгаа хүмүүс бүгд зочид буудалтай.  Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  Би гурав, дөрвөн жилийн өмнөөс Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдлаа. Сахилга хариуцлага, дэг журам гэдэг зүйл алдагдлаа. Ийм учраас УИХ-ын чуулганаар тулгамдсан асуудлаар хаалттай мэдээлэл хийх цаг болсныг хэлсээр ирсэн. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Сахилга хариуцлагын асуудал улам дордож, хүний амь нас Монголд үнэгүй болчихоод байна. Сүүлдээ утаа, угаарт бөөн бөөнөөрөө үхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
 

 
Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар "Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kh 2019-10-13 01:44:56
    Мэргэжлийн бус, мунхаг сайд нар байгаагийн гай, тулшээ бэлдэхдээ бусад юмаа давхар анхаарч хамтарч эрдэмтдийн угээ сонсох байсан, энэ овол яанаа
  • Bat 2019-10-11 23:05:21
    Ulaanbaatar yamar ch utaagui bolson bna, bid mash ih bayrtai bna,
  • хардаж байна. 2019-10-10 13:40:59
    нөгөө шурдага бусыг халсан шудрага шинэ хонгилынхон яагаад иргэд амь насаа алдаад байхад таг болов яагаад ЖДҮ ярихаар таг болов шинэ хонгилд халтай болохоор тэр...
  • машины шатахуун үнэртэж байна гэнэ шүү 2019-10-10 13:20:14
    аваргыг дэмжиж байна одоо нэгч хэвлэл мэдээллээр ярихаа байлаа бүгдийн амыг барьсан шиг байна түлшинд хяагдал тос ашиглаж байгаа тухай зун ярьж байсан санагдах ...
  • Zochin 2019-10-10 12:39:02
    Zuv dugnelt gargaach. Archaagui hedhen ailaas bolj 1.5 say hun hordoj baih yostoi yumuu. Bat Erdene guai...
  • Зочин 2019-10-10 11:10:26
    Би нүүрс авч зардаг тээвэрчин хүн. энэржигийн хамгийн сайн угаасан нүүрс л хотруу ачигдаж байсандаг. бид гуйгаад авч чаддагүй. одоо бас юу нь болохгүй болчихов
  • Zochin 2019-10-10 09:38:40
    Tulshtei bish archaagui irgedteigee ajlaachee. 200000 garui ail tulj bgaa. Yadaj 1000 aild asuudal uussen bol tulshind bn gehsen. Getel 30 aas 40 n aild l garsa...
  • Б.Б-Э 2019-10-10 09:37:11
    Улаан поп-чин их аварг
  •  2019-10-10 07:35:33
    хогийг шахаж хэвэнд цутгаад зарж байгаа түүхий нүүрс шүү дээ.
  • Zochin 2019-10-10 06:45:48
    Эх орны хар алтыг дангаар нь хэрэглэх нь зөвдөө.
  • ZOCHIN 2019-10-10 06:16:24
    saijruulsan tvlsh bish ee Manai irgediig Emch nar alaad duusj bgaa baix shvv
  • Бат 2019-10-10 05:10:21
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • ТЭТГЭВРИЙН ӨВГӨН  2019-10-10 04:55:20
    МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ЮМ БОЛ НАМЫН ДАРГЫН ХУВЬД БУС ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВИАР ДУУДААД ЭНЭ ТУХАЙ ЯРЬЖ БАЙХ УЧИРТАЙ Л ДАА ,,,???...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Поп гар 2019-10-10 04:47:18
    Хайран аваргын нэр төр. Улаан поп-чин
  • 1234 2019-10-10 03:51:43
    ene teneg buur temee g surug ten gargaatseh , bidhei olonii umu n gargaa
  • sanchir 2019-10-10 03:47:39
    pop-dood bn uu