Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсыг зорилоо. Тэрбээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын төрийн дээд удирдлагад бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.

П.ГОО
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2019-10-10 03:29:42
    Сүр мэдэгдэл хийгээд хэнийг ч юм загнаад л толгойг нь авахаа зарлаад л гараад ирдэгсэн яг тулсан хариуцлагатай үед нуугдаад өгдөг юмдаа манай данзан.