Саруул хотхоны дундуур явах хөдөлгөөнийг багасгах шинэ чиглэлийг танилцуулж байна

Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их монгол улсын гудамж руу ордог байсныг зурганд харуулснаар өөрчлөн зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур зурагт улаанаар тэмдэглэснээр явна гэсэн үг. Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр авто машины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан Саруул хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох төдийгүй жолооч нар зорчиход хялбар болох юм байна. Хоёр хоногийн дараа буюу ирэх баасан гарагт уг хөдөлгөөнийг нээх болсноо Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-10 11:54:59
    Манай Баянмонгол хавийн гацаа арилах байх шүү
  • О.Уранчимэг 2019-10-10 07:33:39
    ӨӨ маш их баярлалаа. Үнэхээр хэцүү 2жилийг өнгөрүүллээ. Орон сууцандаа тайван амгалан тухтай байхын аргагүй машины хөдөлгөөн тоос шороо буртагт дарагдаж байлаа
  • irgen 2019-10-10 06:13:03
    home plazag buulga hendch hereggui delguur