Д.Ганхуяг: Эрдэс баялагт суурилсан аж үйлдвэржилт нь хөгжлийн гарц байх болно
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын уул уурхайн орчин нөхцөл ямар төвшинд байна. Хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн ком­па­ниуд зогсонги байдалд байгаа гэх мэтээр таагүй мэ­дээллүүд бий?

-Ямар ч байсан Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уур­хайн салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд, ойл­гомж­­той, тогтвортой байх нөхцлийг бүрдүүллээ. Энэ бол  манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой ажил хэрэг гэж үзэж байна. 2025 он хуртлэх хугацаанд  Монгол Улс “Эр­дэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг УИХ баталсан явдал. Уг бодлогыг батлах талаар олон жил ярьж байсан.

Энэ бодлогоор газрын хэвлийн болон геологийн салбарын эрх зуйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдыг өмчийн хэлбэрээр ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах, боловсруулах аж үйлд­­вэрийг хөгжуулэх, салбарын өрсөлдөх чадварыг байн­га дээшлүүлэх зэрэг олон асуудал,зорилтуудыг  тодорхой болгож, цэгцэлж чадсан.

Үүнээс гадна  хууль санаачлагчийн хуулийн төсөлд судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах, эр­дэс баялагын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоод гадаадын зах зээл дээр энэ салбарын уйл ажиллагааг суртачлах зорилго бухий олон  талын оролцогчдоос бүрд­сэн Бод­логын зөвлөлийг байгуулах болсон. Мөн долдугаар са­рын 01-д бат­лагдсан Ашигт малтмалын тухай хуульд өөрч­лөлт оруу­лах хуулиар энэ Бодлогын зөвлөлийг хууль­чилсан. Энэ зөвлөл бусад оронд ч чу­хал үүрэгтэй байдаг. Ер нь яам мэргэжлийн холбоод, тө­рийн бус байгуулагуудтай байн­га хамтарч ажиллаж байгаа.

Энэ салбарын эрхзүйн орчин 2012 оны сонгуулийн үеэр гаргасан

“Стратегийн ач холбогдол бү­хий салбарт гадаадын хө­рөнгө оруулалттай аж ахуйн нэг­жийн үйл ажиллагааг зо­хи­цуулах хууль, Урт нэртэй хуу­лийг хэрэгжүүлэх Засгийн газ­рын тогтоол, 106 тусгай зөв­шөөрлийн асуудал” зэ­рэг шийд­­вэрүүдээс болж  тогт­вор­гүй болсон. Урт нэртэй хуу­лийг хэ­рэгжүүлэх 2012 оны зур­га­дугаар сарын Засгийн газ­рын тог­тоо­лоор нийт 1336 тус­гай зөв­шөөрөлтэй аж ахуйн нэг­жийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.

Үүний 30 орчим хувь нь  гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Гэхдээ “Урт нэр­тэй” хуулийг хэрэгжуулэх нь бу­руу байсан гэж хэлэх гээгүй. Хэрэгжих учиртай хууль. Гол нь ийм хууль гаргахаасаа өмнө хө­рөнгө оруулагчдад төрөөс тус­гай зөвшөөрөл олгож тэд­ний хө­рөнгийг хайгуулд зар­цуу­луул­сан нь буруу байсан. Энэ нь алсын хараагүй явж ирсэнтэй холбоотой. Одоо ч гэсэн нөхөн төл­бөрийн асуудлыг шийдэж ча­даагүй байна.

Үүнээс гадна 2012 оны гурав­ду­гаар улир­лаас хойш өнөөг хүрт­элх нүүрс­ний зах зээлийн үнэ уналт­­тай хэвээрээ байна. 2014 онд төмрийн хүдрийн зах зээ­лийн үнэ  нэлээд унаж бай­на. Энэ хоёр төрлийн ашигт малт­мал маань манай улсын экс­порт болон төсвийн орлогод  гол­лох байр суурийг эзэлдэг.Ер нь тухайн ашигт малтмалын зах зээл тааруу байхад тэр сал­ба­рын хөрөнгө оруулалт буурах нь бол нийтлэг хандлага.

Эрдэс баял­гийн түүхий эдийн зах зээл мөч­лөг­тэй, хэлбэлзэл ихтэй байдаг. Тий­мээс Монгол Улс түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шин­гээх, аль болох эцсийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэх зорилт та­вин ажиллаж байна. Манай ул­сын хөгжлийн гарц бол эр­дэс баялагт суурилсан аж үйлд­вэржилт байх болно.

Мөн манай улсын тухайд тээ­вэр, ложистикийн зар­дал хэт өндөр байна. Энэ нь нүүрс бо­лон бусад ашигт малтмалын бү­тээгдэхүүнийг автомашинаар тээ­вэрлэж байгаатай холбоотой.Ашигт малтмал үнэтэй үед бэ­лэн мөнгө тараалгүйгээр төмөр замаа тавьчихсан бол өөр байх бай­сан.

Ойролцоогоор 800 км төмөр зам тавих мөнгийг бэл­­нээр тараасан гэдэг. Одоо жилд 200-300 сая ам.долларыг тээв­рийн зардлын зөрүүгээс алдаж байх шиг байна. Далайд гарцгүй, их газрын тээвэртэй орнууд да­лайн тээвэр, ложистикийн хямд зар­далтай өрсөлдөхийн тулд  тө­мөр замын ачааны даацыг нэ­мэгдүүлж, төмөр замын сүл­жээгээ хурдны төмөр зам бол­гон өөрчлөн барьж байна.

Дүгнэж хэлэхэд, энэ хуга­цаанд уул уурхайн салбарын эрх­зүйн орчин тогтвортой, өр­сөл­­дөх чадвартай боллоо. Яг энэ үед Монгол Улсын Ерөн­хий­­лөгч Ц.Элбэгдоржийн урил­­гаар хоёр хөршийн төрийн тэр­­гүүнүүд ар араасаа цуван Мон­­гол Улсад айлчиллаа. Энэ үйл явдал нь дэлхийн улс ор­нуудын удирдагчид бо­лон хө­рөнгө оруулагчдын анхаар­лыг Монгол Улс руу чиглүүлж чадлаа.

Түүнчлэн БНХАУ-ын даргын айлчлалын үеэр тө­мөр замын тээвэр, транзит тээв­рийн тариф, далайд гарах боом­тууд, бараа эргэлтийн тө­сөөлөл зэргийг тохирч гэрээ, хэ­лэлцээрүүдийг байгууллаа. Эд­гээр ажил нь түүхэн шинэ ал­хам бөгөөд, хөгжлийн олон бо­ломжуудыг бүрдүүлж өглөө. Сүүлийн хэдэн сар Монголд хөрөнгө оруулах сонирхол нэ­мэгдэж байна.

-Эдийн засгийг эрчимжүү­лэх 100 хоног хөтөлбөрийн хү­рээнд энэ салбартай хол­боотой баримт бичгийг нэ­лээд цэгцлэх шиг болсон. Ямар үр дүнд хүрэв?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөр нь ач хол­богдол өндөртэй зорилт юм. Төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засагтай ор­нуудад төр, засгаас гадна эдийн засгийн хөгжлийн асуу­дал нь иргэн, өрх, аж ахуйн нэгж бүрийн ажил, амьдрал үйл ажил­лагаатай шууд холбоотой бай­даг. Энэ арга хэмжээгээр эдийн засгийн тогтвортой өсөл­тийг хангах зорилтод олон ний­тийн анхаарлыг чиглүүлж чад­сан нь  гол үр дүн болов уу.

Мөн төр, хувийн хэвшил идэвхтэй хам­тарч ажилласан. Энэ ар­га хэмжээ цаашдаа ч улам идэвх­тэй үргэлжлэх учиртай. УИХ уул уурхай, газрын тосны сал­ба­рын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон хоёр чухал  хуулийн төслийг өмнөх чуул­га­наар баталж өгсөн. Эдгээр хуу­лиудын хэрэгжилтийг ханга­хын тулд наадмын дараахан тав хоног амарсныг  эс тооцвол яам, агентлаг тасралтгүй ажил­лаж байна. Удахгүй аравдугаар са­рын 1-ээс УИХ-ын ээлжит чуул­ган эхэлнэ. Энэ үед Зас­гийн газраас “Эзэн-100” хөтөл­бө­рийн хэрэгжилтийн явцыг та­нилцуулна гэсэн.

Энэ онд Монголбанкинд ту­шааг­дах  алтны хэмжээ 2006 оноос хойшхи хугацаанд дээд төв­шиндөө хурэхээр байна. Энэ бол алтны худалдаанд ил тод байд­лыг бүрдүүлэх зорилгоор  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төс­лийг унаган босгон байж бат­луулсны үр дүн болов уу. Ер нь улс орнууд өнгөрсөн зуунд ч, энэ зуунд ч алтыг төсвийн ор­логыг бүрдүүлэхээс илүү га­даад валютынхаа  нөөцийг нэ­мэг­дүүлэх зорилгоор ашиглаж ирсэн. Ингэснээр Монголын алт Монголдоо үлдэж, га­даад ва­­лютын нөөцийг нэмэг­дүү­лэ­хэд чухал хувь нэмэр оруулж бай­на.

Манай улсын тухайд газ­рын тосны бүтээгдэхүүн бен­зин бол бараг 100 хувь им­пор­тын бүтээгдэхүүн. Өн­гөр­сөн хугацаанд хэдийгээр төг­рөгийн доллартай харьцах ханш 27 орчим  хувиар унасан ч бензиний үнэ тогтвортой бай­лаа. Энэ бол бензиний худал­даанд нэг цонхны бодлого хэ­рэгжих эрхзүйн орчинг бүр­­дүүлж, нийлүүлэлтэд өрсөл­дөө­нийг бий болгож, бензиний хи­лийн үнийг түүхий тосны бир­жийн үнээс тооцдог болс­ноор гол нийлүүлэгч ком­па­­ниудын бензиний хилийн үнийг дунджаар 350 орчим ам.дол­­лараар бууруулсантай хол­­боотой.

Энэ бол хамт ол­ны ажлын үр дүн юм. Зарим мэр­­­гэжлийн хүмүүс бензиний лит­­рийн үнийг түүхий тосны бир­­­жийн үнээс тооцдог бол­сон нь том хувьсал гэж хэл­сэн байсан. Энэ үгэнд сал­ба­­­рын хамт олон урамшиж бай­­­гаа. Мөн Монголбанктай хам­­­тарч хэрэгжүүлсэн бен­зи­­­ний жижиглэнгийн үнийг тогт­воржуулах хөтөлбөрөөр ком­­­паниудад хөнгөлөлттэй зээл олгож, валютын ханшийн эрсд­­­лээс хамгаалах хэлэлцээр бай­­гуулсан нь чухал үр дүн өг­сөн. Өнгөрсөн хоёр жил га­руйн хугацаанд эдгээр арга хэм­жээний үр дүнд валютын га­рах урсгалыг 700 орчим сая ам.дол­лароор багасгаж, иргэ­дээс га­рах зардлыг 650 орчим тэр­бум төгрөгөөр хэмнэсэн гэ­сэн тоо­цоо гарсан байна билээ.

-Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш тодор­хой хугацаа өнгөрчээ. Ямар өөрч­лөлт мэдрэгдэж байна?

-Энэ чухал хууль гарсан. Монгол Улсад Хөрөнгө оруулал­тын баталгаа, хамгаалалт сай­жирсан гэсэн ойлгоц олон ул­сын хэмжээнд бий болсон. Мөн Монголд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөрөнгө оруу­лахад ямар нэгэн цензур арил­сан гэж ойлгох учиртай. Хө­рөнгө оруу­лалтын хэмжээ, хуга­цаа­наас хамааруулан хөрөнгө оруу­лал­тын орчныг тогтвортой байлгах гэр­чилгээ олгохоор болсон.

-Бас Ашигт малтмалын хууль гэж гарсан шүү дээ. Өөр Газрын тосны хууль ч бат­лагдсан?

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуу­лийг өнгөрсөн чуулганаар ба­тал­сан. Энэ хуулийг төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж баталсан.Энэ хууль нь төрөөс тогтоосон га­зар нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцлоор олгож эрдэс баял­гийн албан ёсны нөөцийг нэ­мэгдүүлэн эдийн засгийн дарх­лаа, баталгааг сайжруулах, ха­­риуцлагатай уул уурхайг хөг­­­жүүлэх, эрдэс баялгийн хө­рөн­гө оруулалтын эрх зуйн орчинг урт хугацаанд  тогт­вор­той,  өр­сөлдөх чадвартай бол­гох зорилттой.

Ингэснээр хө­рөнгө оруулалт нэмэгдэх бол­но. Мөн олон жил яригдсан Газрын тос­ны тухай хуулийн ши­нэ­чилсэн найруулга бат­лагдсан. Энэ хуулиар түүхий нефть, бай­­­галийн хий “уламжлалт газ­­­­рын тос”, уламжлалт бус газ­­­рын тос буюу байгалийн хий, занарын хий, шатдаг за­­нар зэрэг баялгийг эрэх, хайх, ол­борлох ашиглахтай хол­­богд­сон харилцааг зохи­цуу­лах юм. Саяхан анх удаа энэ сал­барын олон улсын хө­рөн­гө оруулагчдын чуулга уул­залт зохион байгуулагдаж ам­­жилттай болсон.

Олон ул­сын хэмжээнд нөлөө бүхий том компаниуд энэ хуралд оролц­сон. Хэд хэдэн төслүүд танил­цуу­лагдаж, зарим төслүүдийн эр­лийн ажлын гэрээнүүд бай­гуулагдсан. Товчхон хэлэхэд, Монгол Улсын газрын тосны сал­барт эрхзүйн таатай орчин бүрдсэн байна гэж оролцогчид дүгнэсэн. Эрлийн ажлын гэрээ байгуулах нэлээд олон санал ирсэн байгаа. Монгол Улсын газрын тосны салбар улсын эдийн засаг, нийгэмд нөлөө бү­хий томоохон салбар болон хөг­жиж байна.

-Саяхан Оюутолгой гацаа­наас гар­лаа гэсэн мэдээлэл ца­цагд­лаа. Яг ямар үйл явдал болов?

-Шинэчлэлийн Засгийн газар далд уурхайн санхүүжилтийг анх­наасаа дэмжсээр ирсэн. Өнөө­дөр ил уурхайн үйлд­вэр­­лэл, олборлолт, экс­порт бор­луулалтын үйл ажил­ла­гаа хэ­вийн явагдаж бай­гаа. Сүү­лийн хагас жилд Оюу­тол­гой ком­­панийн хувь нийлүү­лэг­чид, ТУЗ энэ асуудал болон бу­сад ганц хоёр асуудлыг есдүгээр са­рын 31-ний дотор шийдэхээр идэвх санаачилгатай хамтарч ажил­лаж ирсэн. Татварын маргаан гарс­наар энэ асуудал жаахан сун­жирч байна гэж ойлгож бай­на.

-Манай татварынхан 130 сая ам.доллар нэхдэг. Ма­найх 30 тэрбум болгож буу­рууллаа гэсэн мэдээлэл бас гарсан. Татварын энэ асуу­дал дээр манайх буулт хий­хээр болж байх шиг ээ?

-Монгол Улс хуулийн за­саг­­лал­тай орон. Татварын асуу­дал тус­даа хуулиар зохицуулагд­даг. Татварын маргаан бол аль ч  оронд байнга л гардаг. Гэвч Оюу­толгой төсөл нь Мон­­гол орны тухайд том тө­сөл, нөгөө талаас олон ул­сын хө­рөнгө оруулагчдын анхаа­ралд  орсон төсөл учраас нэ­лээд шуугиан тарилаа.

Бүх та­лын оролцоотой, хараат бус орол­цогчтой Татварын маргаан тас­лах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж бай­на. Татварын маргаан бол хуу­лийн заалт, орлого болон зард­лын баримтад үндэслэгдэн явагддаг. Ийм учраас хуулийн засаглалтай, нээлттэй Монгол Ул­сад татварын маргаанаар аж ахуйн нэгжийг үндэслэл, ба­римт­гүйгээр хохироох бо­ломжгүй гэж бодож байна.

-Оюутолгойнхон та нарт нэг ч доллар өгөхгүй. Хэр­вээ акт тавиад мөнгө нэх­вэл арбитрт хандана. Ул­маар хоёр дахь шатны ашиг­лалтын ТЭЗҮ-г өгөхгүй гэж шан­таажлаад байгаа юм биш үү?

-Дээр ч хэлсэн. Татварын асуу­дал тусдаа хуулиар зохи­цуу­лагддаг. Нэмэлт санхүүжилт бол гэрээ, компанийн тухай хуу­лиар зохицуулагдана.

-Хоёрдугаар шатны хөрөн­гө оруулалтыг татахдаа дэл­хийн 10-аад банкнаас мөнгө зээ­лэх шаардлага гарна гэ­сэн. Энэ асуудал юу болж бай­гаа вэ?

-Энэ асуудлыг хөрөнгө оруу­лалтын гэрээнд заасны да­гуу Хөрөнгө оруулагч тал хариуц­на.

-Татварынх нь асуудал шийдэгдэж магадгүй байна. Тэг­­вэл Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалт яг хэ­зээ шийдэгдэх юм. Бидэнд ямар боломж, давуу талууд нээг­­дэх вэ?

-Гол нь Монгол Улс хөрөн­­гө оруулагчтайгаа али­ваа асууд­­­лыг хууль, байгуул­сан гэ­­рээнийхээ дагуу шийдвэр­лэж, учраа олдог орон гэдэг нь бат­­лагдана. Хөрөнгө оруу­лал­­тын эрх зүйн орчин урт хуга­цаанд  тогтвортой, өрсөл­дөх чад­вартай болсон энэ үед ийм мес­­сэж их чухал байх болов уу.

Нө­гөө талаас 2010-2012 онд энэ төслөөр жил бүр орж ирж байсан хөрөнгө оруулалт нөхөгдөж, өөр хөрөнгө оруулалтууд ч нэ­мэгдэнэ. Мөн Оюутолгой ком­па­нийн нийт нөөцийн 70 орчим хувийн нөөцтэй далд уурхай ху­гацаандаа ашиглалтад орно гэж бодож байна.

Хугацааны хувьд нэг тал  дангаараа хэ­лэх боломжгүй, хоёр тал то­хирч байж шийдэгдэнэ. Гэх­дээ удахгүй байх. Нөөцийн тай­лангаа өгсөн тул шинжээчид ажиллаад дүгнэлтээ гаргачих­сан байгаа. Компанийн зүгээс удах­­гүй ТЭЗҮ-гээ Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөлд ирүүл­нэ байх аа.

-Бас Эрдэнэс Тавантолгой компани оператор компаниа хөө­гөөд гаргачихлаа. Өнөө­дөр үйл ажиллагаагаа зогсоо­сон байгаа. Энд юу болоод байна вэ?

-Энэ бол цэвэр бизнесийн мар­гаан гэж бодож байна. Зас­гийн газар, Уул уурхайн яам компанийн хуульд заас­ны дагуу төрийн өмчит ком­панийн дотоод асуудалд орол­цохгүй байгаа. Зүүн цанхи дээр  олборлолт операторын үйл ажиллагааг гадаадын хөрөн­гө оруулалттай Macmohan  ком­пани явуулдаг. Баруун цанхи дээр дотоодын компаниуд ол­бор­лолтын үйл ажиллагаа явуул­­даг. Эдгээр  компаниудын ол­­бор­лол­тын өртөг зардал нь харь­­цангуй их зөрүүтэй  бай­даг.

Тиймээс нүүрсний үнэ уналт­тай байгаа учир өртөг, зард­­лыг бууруулах шаардлагын үүд­нээс гарсан маргаан байх. Мөн Эрдэнэс Тавантолгой ком­­панийн хувьд зээлээ төлж бай­­гаа, нүүрс хямдарсан  тул ор­лого  ч хангалттай бус байгаа нь мэдээж юм. Энэ тохиолдолд гэрээлэгч, маргалдагч талууд харилцан хүндэтгэлтэй хандаж учраа олох нь зохистой юм.

-Гадныхан Тавантолгойг хэр сонирхож байгаа юм даа. Нүүрсний үнэ унасан гээд энэ чиглэлийн хөрөнгө оруу­лалтыг яаран хийхгүй юм биш үү?

-Тавантолгойд хөрөнгө оруу­лах сонирхолтой компа­ниуд хан­галттай байгаа. Шинэчлэ­лийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж бай­сан учир Тавантолгойн ор­дыг тойрсон дэд бүтцийг барь­санаар Эрдэнэс Тавантолгой ком­­панийн үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.

Энэ шийдвэр нь “Саа­лиа бэлдэхээр, саваа бэлд” гэдэгтэй утга адил­хан. Та­ван­толгой-Гашуун­су­хайтын чиг­лэлийн төмөр зам, Тавантолгой ор­дод цахилгаан станц барих хө­рөн­гийн тодорхой хэсгийг бон­дын санхүүжилтээс гаргасан. Эд­гээр ажил эрчимтэй ураг­шилж байна. Эрчим хүчний яам Тавантолгойн ордод ба­риг­дах цахилгаан станцыг ба­рих, санхүүжүүлэхэд хамтарч ажил­лахаар Рио Тинто ком­па­нитай гэрээ байгууллаа.

Га­­шуунсухайт боомтын 20 ор­­чим км төмөр зам барих бо­лон санхүүжилтийг хариуцан ажил­лах Гашуунсухайт ХХК бай­гуулагдаж, энэ төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгө­хөөр ажиллаж байна. Хятад улс­тай тээвэр, транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Ингэснээр Тавантолгой ордыг ашиглахад шаардагдах дэд бү­тэцтэй холбогдсон бүх шийд­вэрүүд гарсан.

Мөн Зас­гийн газ­раас УИХ-аас гарсан  шийдвэ­рийн дагуу Тавантолгойн ор­­­дод дотоод, гадаадын хө­рөн­­гө оруулагчдыг сонгох хэлэлцээ­рийг үргэлжлүүлэх аж­­­лын хэсэг бай­гуулагдан ажил­­лаж бай­на. Ажлын хэс­гийг Ч.Сай­хан­билэг дарга ахалж бай­гаа. Хэлэлцээрийг үр­гэлж­лүүлэн явуу­лах урилгыг өм­нө нь явуулсан сонгон шал­га­руулалтын эхний шатанд шал­гар­сан компаниудад хүргүүлсэн байх. Өнөөдөр нүүрс­ний үнэ уналттай, гэхдээ тодор­хой хугацааны дараа зах зээл мөч­лөгөө дагаад сайжирна биз ээ.

-Манайхан шинэ нөхцөл тавь­сан гэсэн. Хөрөнгө оруу­лагч, хамтран ажиллахын тулд ямар нөхцөл тавиад бай­гаа юм?

-Гол нь коксжих нүүрсийг урт хугацаанд тогтвортой худалдан авах, яаралтай шаардлагатай бай­­гаа зарим төмөр замыг бари­хад хөрөнгө оруулах нөхцөл байх болов уу. Ер нь нөхцлийн тухайд нээлттэй ярилцах нь зүйтэй  гэж бодож байна.

-Өнөөдөр бас нэг асуудал бай­гаа нь Засгийн газрыг цом­­­хотгох тухай. Энэ асуу­далд?

-Одоогийн байдлаар яг хэр­хэн цомхотгох талаар надад мэ­дээлэл алга.

-Цомхотголтой холбоотой­гоор Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нийлүүлэх ту­хай яригдаж байна. Энэ асуу­далд таны байр суурь?

-Энэ асуудлыг шийдвэрлэх са­­­налаа УИХ-д оруулах эрх нь хол­богдох хуульд зааснаар Ерөн­хий сайдад байдаг. Хэрэв энэ асууд­­лыг шийдэхээр болбол на­мын шийдвэр гаргах бүтэц болон УИХ дахь намын бүлгийн хурлаар урьд­чилан ярилцах үед л асуудал тодорхой болно байх. Ер нь бол улс орны хөгжилд  ч, эрсдэл өндөр­тэй хөрөнгө оруу­лалт ихээр шаардагддаг уул уурхайн сал­барын тухайд ч  улс төрийн бо­лон эрх зүйн орч­ны тогтвортой байдал чу­­хал байдаг. Гэхдээ энэ нь илүү үр дүн авчирах шинэчлэл өөрч­лөлтөөс татгалзана гэсэн үг биш юм. Үр дүн чухал.

-Ер нь хоёр яам нийлэх магадлал өндөр байна. Энэ тохиолдолд сайдын тухай яригдана. Та өөрийгөө хам­тарсан яамыг удирдах эрх­тэй гэж бодож байна уу. Эс­вэл зайгаа тавих уу?

-Энэ асуудлыг би ганцаараа ийм тийм гэж хэлэх боломжгүй ээ. Улс төр бол багийн тог­лол­тын дүрэмтэй байдгаараа онц­логтой.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine