Тэнгэр шиг байхыг уриалсан бүсгүй ертөнцийн дуу ирэх сарын 8-нд эгшиглэнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 10 жилийн дараа өөрийн бие даасан тоглолтоо хийх товоо зарлалаа. Түүний “Тэнгэр шиг бай” шоу тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр “Corporate Convention Centre”-ийн их танхимд боллоо.
 
Монголын рок, поп урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг бал яах аргагүй МУГЖ Т. Ариунаа.  Өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолой, дайчин, хөдөлмөр чанараараа онцгойрдог Түүний хувьд 18 настайгаасаа урлагийн энэ их айлд зочилж, уран бүтээл хийснээс хойш 37 жилийг ардаа орхиод буй. 
 
Тэгвэл эрхэм уран бүтээлч Монгол улсын гавьяат жүжигчин, Алтангадас одонт, НҮБ-ын хүүхлийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо ирэх сарын 8-нд үзэгч түмэндээ өргөн барих болсон баярт мэдээгээ өнөөдөр хэвлэлийнхнээр дамжуулан ийн фэнүүддээ хүргэлээ.


Хэвлэлийн бага хурлын эхэнд дуучин Т.Ариунаа үг хэлэхдээ “Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн тэнгэрийн цаг хугацаатай, тогтоогдсон мөчтэй байдаг гэж боддог.
 
Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалах хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа энэ бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулд гарсан.  Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж байдаг. Миний хувьд энэ эрэл хайгуулыг  дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө өөртөө, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм
” гэлээ.
 
Найрын дуу намддаггүй намрын өдрүүдэд Монголын рок попын ертөнц нэлээдгүй тоглолтоор давалгааллаа. Харин өвлийн цас дуудсан арваннэгдүгээр сарын 8-нд монголчуудыг тэнгэр шиг байхыг уриалсан бүсгүй ертөнцийн дуу “Буянт Ухаа” спорт цогцолборт цангинах гэж байна.
 
Дэлхийн хэмжээний тайз засал, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэх энэхүү тоглолт Монголын урлагийн хөгжлийг таван жилээр түүчээлэх нь гарцаагүй. “Тэнгэр шиг бай” тоглолт хүний амьдралын гурван үеийг илэрхийлсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг үргэлжилнэ. Ассан дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухаан. Нэгэн зуны биш нэгэн зууныг дамнасан дуунуудаа дуулна. Энэ бол дуучин Т.Ариунаагийн чанар шингэсэн уран бүтээлийн орон зай хэзээ ч байр сууриа алддаггүйн илрэл юм.
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-09 23:50:51
    ямар эв хавгуй гарчиг вэ шууд л ертенцийн менх бус гэж уншигдаж бна бусгуй ертенц гэж юугаа хуцаад байгаа юм зугээр л бусгуй гэж бичээч оллоогийнхон бугд мал юм...