100-300 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төслийн сонгон шалгаруулалт дууслаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа  100.0-300.0 сая хүртэлх төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулах эцсийн шалгаруулалт өндөрлөлөө.  

      Сүүлийн  зээлийн багцад нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн юм. Эндээс  86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцжээ. Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгсөн.

         Үүнээс  200 иргэн, аж ахуйн нэгжийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байсан. Төсөл сонгон шалгаруулах хорооны 7 гишүүн төсөл бүрт 11 шалгуур үзүүлэлт бүхий 39 хэмжүүрээр 100 хүртэл оноог өгч тухайн төслийг хэрэгжүүлэх бодитой нөхцөл, шаардлага бүрдсэн эсэх, Монгол улсын Засгийн газрын хөтөлбөрүүдтэй уялдсан эсэх, нийгэм эдийн засагт оруулах үр өгөөж, зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн эрсдэл, зах зээлийн багтаамж зэрэгт үнэлгээ хийж,  Хорооны гишүүдийн үнэлгээ, Сангаас судалсан мэргэжилтний урьдчилсан болон нарийвчилсан судалгааны нийт 3 шатны онооны нийлбэрээр эцсийн үнэлгээ хийгдсэн. Гурван шатны оноолтыг үнэлсэн мэргэжилтнүүд болон хорооны гишүүд мэдэх боломжгүй, хамгийн эцсийн мөчид бүх оноо нэгтгэгдэж шууд программд олон нийтийн өмнө нэгтгэгдэж байгаагаараа илүү шилэн болж байна хэмээн ЖДҮХС үзэж байна.

       Төсөл сонгон шалгаруулах хороо нь  нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 4 гишүүн  нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг төлөөлөхүйц төрийн бус байгууллагын гишүүд, 3 гишүүн нь ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож эцсийн сонгон шалгаруулалтыг хийж байгаа бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг QR код ашиглан youtubechannel –р шууд дамжуулан үзүүлж байлаа. Хуралдааны үйл явцыг бусад аж ахуйн нэгж, иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд  дэлгэцээр хянаж байв.

       Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая  төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байлаа.

      Одоогийн байдлаар  Төсөл сонгон шалгаруулах хорооноос гарсан шийдвэрээр ЖДҮХСангаас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100.00 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.  Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХСангаас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх том зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон.

       2019 оны 10 дугаар 06-ны өдөр  Дунд зээлийн багц буюу 100-300 сая төгрөгийн зээлийн хүсэлт бүхий хамгийн өрсөлдөөнтэй багцын сонгон шалгаруулалт дуусч 9,7 тэрбум төгрөгийн зээлийг 37 иргэн, аж ахуйн нэгж ЖДҮХСангаас авах боломжтой боллоо.

      Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалт ил тод, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн, олон нийтийн оролцоог хангасан, сонгон шалгаруулах үйл ажиллагааг өндөр зохион байгуулалт сайтай явуулж байна хэмээн иргэд үнэлж байна.

Төсөл сонгон шалгаруулалтын дүнг харах бол ЭНД дарна уу

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.