68.4 мянган тонн хүнсний ногоо хураагаад  байна

Энэ сарын 8-ны байдлаар 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай,  158.6 мянган тонн төмс, 68.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураагаад байна. Энэ нь үр тарианы хураалтын 42.3 хувь, хүнсний ногооны 75.9 хувь, төмсний хураалтын 86.6 хувийн тэнцэж байгаа юм.

Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8000 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм. Эдгээр талбайгаас урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хурах юм.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-10-09 05:55:18
    Тарьсан ногоог нь худалдан авч дэмжлэг үзүүлээрэй.
  • Иргэн 2019-10-09 05:33:17
    Энэ хүн маш үнэтэй зөв зүйл бичсэн байна. Ногоочид оо. Хөрс шороо бол ургамлын хамгийн үнэт хайрлаж байх зүйл. Тухайн үеийн жоохон ашгийн төлөө хөрсийг бүү үр.
  • монгол 2019-10-09 04:19:32
    Ногоочиддоо баяр хүргэе. Ногоонд наалдсан хөрсөө талбайдаа авч үлдээрэй. Хөрс хэдэн мянган жилээр буй болдог шүү.