ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийн шүүх хурал өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.
Тэгвэл өчигдөр шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргасан байна.
О.ОНОН