Сириэс цэргээ татах нь яагаад чухал вэ?

АНУ Сири улсад байрлуулсан зэвсэгт хүчнээ уржигдраас татаж эхэлсэн билээ. Ингэснээр Сирийн хойд нутаг руу халдахаар шийдвэрлэсэн Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоганы замд хөндөлдөх зүйл байхгүй болж байгаа юм.

Тодруулбал, ерөнхийлөгч Доналд Трампын Сириэс цэргээ татах шийдвэр нь  Туркийн зүгээс  энэ бүс нутагт байгаа Курдын  ард түмнээ хамгаалах ангиуд руу дайрахад хүргэнэ гэж таамаглаж байгаа юм.   Учир нь Вашингтонтой  жихадуудын эсрэг хамтран тэмцсэн курдуудыг Анкара алан хядагч бүлэглэл гэж үздэг аж.

Сири, Туркийн хооронд юу болсон бэ?

Сиритэй хил залгаа орны хувьд Турк улс тэнд болж байгаа зэвсэгт мөргөлдөөнөөс хол биш. Сүүлийн жилүүдэд Туркийн эрхийг барьж байгаа ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган Сирийн олон дүрвэгчийг хүлээж авсан. Гэхдээ Ойрхи Дорнодын олон орноос газар нутаг олгохыг шаардаж байгаа курдуудыг хамарсан мөргөлдөөнд Сири, Турк улс оролцож байгаа юм. Нөгөө талаар Анкара Сирийн хойд хэсэгт 500 км газар Туркийн хилийг Курдын цэргийн байрлалаас заагласан аюулгүй байдлын бүс бий болгохыг хүсч байгаа аж. Мөн уржигдар ерөнхийлөгч Режип Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин энэ бүс нь Туркэд байгаа  Сирид болж байгаа мөргөлдөөний улмаас зугтааж ирсэн гурав сая гаруй дүрвэгчийг байршуулах зорилготой гэв. Төлөвлөгөөний дагуу Туркээс эх орон руу нь буцаах 30 мянга гаруй хүн амьдрах 140 тосгон барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр энэ нь Анкарад зөвхөн Курдын ард түмнээ хамгаалах ангиудын аюулаас зайлсхийх, Туркэд байгаа Сирийн иргэдийн тоог бууруулах боломжийг олгох ажээ.

Курдууд гэж хэн бэ?

Колумбын Хойд нутгийн их сургуулийн олон улсын харилцаа, шинжлэх ухаан, улс төрийн департаментын шинжээч Жаниэль Меламед “Курдууд бол ойролцоогоор 40 сая хүн амтай үндэстэн.Тэдний 20 сая нь Туркэд амьдардаг. Харин бусад нь Ойрхи Дорнодод тархан амьдарч байна” гэж ярьжээ.Мөн Перс болон Отоманы эзэнт гүрэнд багтаж байхдаа энэ бүс нутагт  өөрийн гэсэн өргөн газар нутагтай автономит засагтай улс байсан. Гэвч  олон улс, үндэстэн бий болсноор өөрийн гэсэн газар нутаггүй хэрмэл ард түмэн болж хувирсан гэв. Харин одоогоор Сирийн мөргөлдөөн дэгдсэнээс хойш хяналтад байгаа Иракийн хойд хэсэгт Курдистан улс байдаг байна. АНУ  Сири улсад байгаа Исламын Засгийн газрын алан хядагч бүлэглэлийг  довтлохын тулд Курдын зэвсэгт хүчинтэй хамтрахаар шийдвэрлэсэн байна. Учир нь АНУ алан хядагч бүлэглэлтэй хийх байлдааны ажиллагаанд цэргүүдээ оролцуулах сонирхолгүй байсан  гэж Жаниэль Меламед ярьжээ.Тэрээр “АНУ-ын засаг захиргаа материал техник хангамж, зэвсгийн тусламж курдуудэд үзүүлснээр тухайлбал, Исламын Засгийн газрын алан хядагч бүлэглэлтэй хийж байгаа тэмцлийг  дэмжих аргыг олсон” болохыг онцлов. Ингэснээр Курдын ард түмний хамгаалах ангиуд ихэнх нь барууны орноос бүрдсэн алан хядагч бүлэглэлүүдийг ялах боломж олгосон олон улсын цэргийн эвслийн  гол хүч болсон ажээ. Харин Анкара  курдуудыг 1984 оноос Туркийн нутагт жижиг хэмжээний дайн хийж ирсэн  Курдистаны  Ажилчны намтай холбоотой учраас алан хядагч бүлэглэл гэж үздэг байна.

АНУ-ыг Сириэс цэргээ татах шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

Ерөнхийлөгч Доналд Трамп эцэс төгсгөлгүй энэ дайны нэг хэсэг байхаас зайлсхийсэн нь  Сирийн нутгаас цэргээ татах болсон шалтгаан гэж мэдээлсэн байна.  Жаниэль Меламед “АНУ Туркийн зэвсэгт хүчин довтолсон ч Курдын цэргүүдийг шууд хамгаалахгүй. Тэд өөрсдийгөө энэ тохиолдолд хамгаалах ёстой”  гэв. Мөн Европын холбоо уржигдар Сирийн  хойд нутагт Туркийн зэвсэгт хүчин Курдын цэргүүд рүү довтолсон нь энгийн иргэдийг гэмтээж болзошгүй болохыг сануулсан байна. Түүнээс гадна  хүн амыг нь нүүлгэн шилжүүлэх болсон тохиолдолд Туркийг буруутгах болно гэж мэдэгджээ. Европын орнуудын санааг зовоож байгаа өөр нэг асуудал нь Исламын Засгийн газрын талд тулалдаж байгаад курдуудэд олзлогдсон цэргүүд аж.  Тиймээс Доналд Трамп энэ орнуудад Сирид хоригдож байгаа иргэдээ татаж ав гэж дарамталж байгаа юм. Тухайлбал, жихад бүлэглэлийн европ дайчдыг суллана гэж заналхийлсэн байна.  Мөн Туркийг Курдын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр Доналд Трамп Анкараг энэ хэрэгт хариуцлага хүлээлгэх аргыг хайж байгаа аж. Цагаан ордноос сүүлийн хоёр жилд олзлогдсон Исламын Засгийн газрын алан хядагч цэргүүдтэй холбоотой хариуцлагыг Турк улс үүрнэ мэдэгдсэн байна. Харин Режип Тайип Эрдоган “Вашингтон, Анкара энэ сэдвээр хамтран ажиллана” гэв.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ууганаа 2019-10-09 11:00:14
    ямар аймаар, хүн ойлгохын аргагүй юм бичдэг юм бэ? шууд google translate-ээр орчуулсан юм шиг байна. яана даа
  • Setguulch nertei hun guianuudaa 2019-10-09 00:56:29
    Ene Oyunbold gej nohor MOngol hunuu neg honood ooroo oilgohgui hoer honowol bugd oilgohgui gedeg shig yum bichih yumaa yanadaa ene Setguulch nertei nomguichuudi...