Б.Номин-Эрдэнэ: Хоол тэжээлийн хомсдолоос баавгай хүн рүү дайрсан
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 3-ны өдөр айл руу баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа.

-Ямар учраас баавгай айл руу дайрч, хүний аминд хүрэв?

-Бидэнд эцсийн байдлаар тодорхой мэдээлэл ирээгүй. Баавгай хүн идсэн байж болзошгүй гэсэн  л мэдээлэл ирсэн. Эцсийн дүн гараагүй учраас тодорхой хариу өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж үзэж байгаа. Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй байсан.

-Амиа алдсан аав, хүү хоёрын амьдарч байсан газар нь зэрлэг амьтны бүсэд хамаарав уу эсвэл баавгай суурьшлын бүс рүү халдав уу?

- Амь насаа алдсан хоёр иргэний хувьд бичил уурхай явуулж байсан, техник, тоног төхөөрөмж манаж байсан айл гэх мэдээлэл орон нутгийн Байгаль орчны газраас ирсэн. Харин бичил уурхай нь яг хаана байсан талаарх мэдээлэл ирээгүй. Ерөнхийдөө иргэд уулархаг нутаг, ой модтой газраар ойрхон нутаглахгүй байх хэрэгтэй.

-Цаашид дахин ийм явдал гарвал иргэд ямар арга хэмжээ авах вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг энэ сарын 5-нд хуралдаж, сайдын албан даалгавруудыг аймгуудын Засаг даргад хүргүүлсэн. Зайлшгүй  тохиолдолд Амьтны тухай хуулиар баавгайг буудаж болно гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгуулагдсан ажлын хэсэгт баавгайг буудсан даруйд мэдэгдэх ёстой гэх шийдвэр гаргасан. Дараа нь ажлын хэсэг шалгана. Хэрэв мэдэгдэх үүрэг өгөхгүй бол хууль бус ан нэмэгдэх эрсдэлтэй. Ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий гзар, Онцгой байдлын ерөнхий газрыг багтаасан. Ер нь баавгайг алсын зайнаас үргээх, малчин айлууд нохойгоо сул тавих, малчин айлууд нохойтой байх хэрэгтэй. Алсын зайнаас дуу чимээ гаргаж үргээх хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Намуунтамир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-10-09 05:52:49
    Амьдрах орон нутаг, идэш тэжээлийг нь дээрэмдсэний төлөө араатан амьтаны хариу үйлдэл. Хүнд халдсан нь харамсалтай боловч. Яагаад баавгайг буудах гэж?
    64.119.19.15
    Мэдэгдсэн Хариулах