Шүүх М.Сономпилыг буруутай гэж үзлээ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялтан М.Сономпилд холбогдох хэргийг хэлэлцээд, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-09 21:35:51
    энэ махан толгой хулгай хийхгүй байна гэж юу байхав дэ
    66.181.161.76
    Мэдэгдсэн Хариулах
  • hyanagch 2019-10-09 15:50:59
    shoron gej medrehgui l garad irne de shorongiin hashaag neg alsaas harul ih yum tegee l shorongoos gaduur zaalt avaa l udur bolgon shahuu goe ohidoor ergelt ava...
    66.181.177.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-08 21:25:12
    Achisan biz dee
    83.23.240.89
    Мэдэгдсэн Хариулах
  • m 2019-10-08 13:02:09
    bushuuhan ter shoronluun yavuul
    150.129.143.224
    Мэдэгдсэн Хариулах
  • unsh 2019-10-08 11:53:26
    yun 266 xan say tugrog we??? xudlaa shoudaj ajil xiisen bolj xaragdax gej! Zaana ni xeden terbumaar idej uusan ulsiinxaa gazar nutgiig zarsan tomchuudaa yax ve?...
    66.181.180.64
    Мэдэгдсэн Хариулах