Сурагчид энэ сарын 28-наас эхлэн долоо хоног амарна
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тушаалаар нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр 10 дугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.
 
2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.
 
Нийслэлийн сургуулийн сурагчид:
 
  •  I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 дугаар сарын 23-наас эхэлж 4 дүгээр сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас амрах юм.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид:
 
  •  I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
  • II улирал 12 дугара сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги зургаадугаар сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.
С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.