Шуугиан дагуулсан шахмал түлшний мөрөөр
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл рүү оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж буй. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцсон. 

Гэвч ойрын өдрүүдэд  сайжруулсан түлш хэрэглэснээс үүдэн угаарын хийнд хордсон дуудлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймээс сайжруулсан түлш хэрэглэж буй иргэдийн санал сэтгэгдлийг сонсохоор нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Яармагийн дэнжийг зорилоо. 

Тус дүүргийн Яармагийн дэнж буюу IV, V, VI, VII, VIII хороод багтах бөгөөд Вива Сити, Хүннү Моллын ойр орчмын IV хороог эс тооцвол бүгд л гэр, байшинтай айл өрхүүд амьдардаг. Ойролцоогоор 10600 орчим өрх айл амьдардаг бөгөөд дийлэнх нь хашаа байшинд гэртэй, амины орон сууцанд амьдардаг тухай албаны тоо бий. 

Бид эхний ээлжинд VII хорооны нутаг дэвсгэрт орших шахмал тулш борлуулдаг цэгээр орлоо. Биднийг очих үед УИХ-ын гишүүн Л.Болд болон бусад албаны хүмүүс тус цэгт ажиллах байсан юм. 

Хан-Уул дүүргээс сонгогдсон Л.Болд гишүүний хувьд шахмал түлштэй холбоотой таагүй мэдээлэл гарч эхэлсэнтэй холбогдуулан тойрогтоо ажиллаж байгаа энэ аж. 


Энэ үеэр Түлш борлуулах цэгийн ажилтан н.Баярсайхан "Тавантолгойгоос шууд авчирч нийлүүлэлт хийж байгаа ч хангамж жаахан тааруухан байна. Тавантолгой компанийн зүгээс түлшээ портероор авах гэж байгаа айлуудад шууд хүргэлт хийх боломжтой гэсэн. Иргэдийн хувьд модоо гамнаад бага модон дээр нүүрсээ хийж байна. Тэгэхээр нүүрс нь сайн асахгүй уугиад таг болчихоод байх шиг байгаа юм. Зөв хэрэглэж сурах шаардлагатай” гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан Л.Болд гишүүн VII хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалангаас хэсгийн ахлагч нарт зориулж сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаар сургалт хийж байгаа эсэхийг тодруулав. Энэ талын сургалтууд хүртээмжтэй бус байсныг хороон даргын зүгээс онцлоол өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн зүгээс шахмал түлш хэрхэн хэрэглэж талаар аргазүйн зөвлөгөөг хороодын хэсгийн ахлагч нарт сургалт явагдаж байгаа гэсэн юм. Харин Л.Болд гишүүний зүгээс сургалт цаг хугацааны хувьд хожуу эхэлж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. 

Ингээд Түлш борлуулах цэгээс холбогдох мэдээллүүд авсны дараа Яармагийн VII хорооны иргэн н.Гүнсэндоржтой уулзаж, шахмал түлшний хэрэглээний талаар асууж тодруулав.

Тэрбээр “Олны жишгийг дагаад л энэ өвлийг давна даа. Асах нь асч л байгаа юм, үнс ихтэй юм аа. Хүйтрээд эхлэхээр яах юм байгаа юм мэдэхгүй. Үнс ихтэй л болохоос биш илчтэй байгаа юм. Монгол гэрт бол сайн байна. Нэг түлэхдээ ахиухан хийчихвэл зүгээр шиг байгаа юм. Цогон дээр нүүрс хийчихдэг байсан, энэ түлш заавал мод хийхгүй бол уугиад байх шиг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Ойрдоо сайхан дулаахан байна. Өчигдөр аюул боллоо, хүн хордлоо, угаартлаа. Хольц нь буруу байсан уу, юундаа учир байна, сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй байна. Хангамжийн асуудлаа л хараад байсан, аюулгүй байдлаа бодох хэрэпэй байна даа. Үнс их ч одоо дүүрч, аюулгүй байдлын асуудалд санаа зовж байна. Маргааш бид Их хурал дээр энэ асуудлуудыг ярина. Иргэдийн санал хүсэлт ч их ирж байна. Манай Хан-Уул, Яармагийнхан ямар бодолтой байгааг өрийн биеэр харж, ярилцаж судалж яваа нь энэ. Энэ өвөл шахмал тулшээрээ айл өрхүүдээ хангаад өвөлжиж байвал нэг хэрэг. Гэхдээ аюулгүй байдал ямар байх нь уу, болохоо байвал өөр гарцууд ч гэсэн бодож байх хэрэгтэй юм. Айл өрх, гудамжнуудыг нийлүүлээд 200 өрхийн дунд нэг дэд бүтцийн төвтэй байх шийдэл гаргаад ирэх жилийн төсөвт мөнгийг нь суулгачихлаа. Түрүүчээс нь эхлүүлнэ. Дулааны алдагдалгүй орчин үеийн технологиор барьсан байшинтай болох зээлийг ипотект хамруулдаг болчихлоо. Энэ хажуугийн сургуульд Германы профессор Гүнтен Клаус гэж хүнийг урьж дунд сургуулийн нам даралтын зууханд шинэ технологи туршиж байна. Энэ мэт төрөл бүрийн гарц, гаргалгаа гаргаад явж байна” гэсэн юм. 

Ийнхүү шахмал түлшний мөрөөр хийсэн энэ удаагийн сурвалжлага өндөрлөв. Нийслэлчүүд бидний агаарын бохирдлоос гарц бол өнөөдрийн байдлаар шахмал түлш. Гэхдээ шахмал түлш хэрэглэх нь иргэдийн хувьд аз сорьсон хэрэг болж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах шаардлагатай болж байгааг хэлэх нь илүүц биз. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • магтах матахаа өвөл шийдэе  2019-10-10 14:14:25
    түлшний илчийг идэр ес 40 градус хүрээд ирхээр шалгана одоо энэ долдой нар ам булаалдан магтаж баталгаа нотолгоо яриад байгаа даваасүран нар мартав.
    202.126.89.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүйтрэхээр яах бол 2019-10-09 02:53:26
    Манайх төслийн зуух, шууд яндантая. Галлаад одоо сайхан л бн. Яг ид өвлийн хүйтэнд л яах бол гэж айж бн. Сайхан дүрэлзээд халаахгүй, аажимдаа төөнөж уугаж халж ...
    103.14.38.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийт Улаанбаатарчуудын эрүүл мэндийг анх 2019-10-08 14:15:17
    Аюулд хүргэсэн учрыг шинжлэх ухааны үүднээс олохын тулд гадагшаа түлшээ явуулж шинжлүүлэхгүй бол Улаанбаатарчууд тэр аяараа өвөлжингөө хорт утаанд хордож мэднэ....
    66.181.177.253
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-10-08 09:37:44
    NIISLELIIN 1.500.000 HUNII UTAANII ASUUDLIIG SHIIDEH TOM AJIL.
    202.179.24.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-08 09:19:06
    гэрт болж байж магадгүй харин нам даралтын зуухтай 100-150 м2 талбайтай жижиг дэлгүүрийг халааж чадахгүй пийшэн дотор галтай өгөх шугам хүв хүйтэн байна
    150.129.143.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-08 09:07:34
    болд очоод учрыг ойлгох уу.дурак чинь
    103.26.194.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-08 08:15:49
    Зөв түлж , зуух пийшингээ сайжруулбал аюулгүй байх аа, Илч их сайн гэсэн,,,Утаа саагисан зуух пийшинтэй айлууд бол хүрэн нүүрсэнд ч хордоно шүү дээ
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-08 07:26:06
    шезо болд хэзээ манайд ирж гал тулж егех вэ хуний ухлээр шоу хийхээс еер арга алга уу зоригийн ухлээр хорин жил шоудлаа одоо болоо юм биш уу муу луйварчин минь
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-08 06:53:04
    Хувь хүн зуух пийшингээ анхаарч шахмал түлшийг зөв хэрэглэж сурах л шүү дээ
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • mOngol 2019-10-08 06:41:48
    Гүйх нохойд гүйхгүй нохой , муу ч гэсэн хийсэн юмийг шүүжлэх баатарууд Монголын бүх нохойноос олон
    150.129.142.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2019-10-08 06:39:04
    Энэ нь гал түлж ашигласан гэр хороололд амьдарч буй хүмүүсийн асуудал биш нийт Улаанбаатар болон ойр орчмын бүх хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай...
    103.26.192.114
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-08 03:54:28
    ИХГишүүд айлуудаар орж галлаж өгч өвлийг давах юм байна л дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах