Хакүхо 12 жилийн дараа дахин аваргалав

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний эхний өдөр хуруугаа хугалсны улмаас тэмцээнийг орхисон их аварга Хакүхог сүмо сонирхогчид нэлээд удаан барилдахгүй нь дээ гэж байв. Тэгвэл саяхан “Кокүгикан” ордонд болсон бүх Японы аварга шалгаруулах барилдаанд их аварга зодоглосноор барахгүй дээд зиндааны түрүү бөхөөр тодров. Тэрээр бүх Японы аваргад 12 жилийн өмнө анхны түрүүгээ авч байжээ. Энэ удаа хагас шигшээд өнгөрсөн сарын Нацү башёгийн түрүү бөх, секиваке Митакаэүмиг илүүрхэн ялсан бол шигшээд Хокүтофүжиг өвдөглүүлснээр аваргалжээ. Их аварга Хакүхо мөн энэ барилдааны үеэр “Мэйжи” сүмд дохёод гарах ёслол үйлдэхдээ гоёлын шинэ мавашигаа сэтгүүлчдэд үзүүлжээ. Уг маваши нь чонын зурагтай 2020 оны Токиогийн олимпийн тэмдэгтэйгээс гадна Япон, Монголын төрийн далбааг хослуулсан гоёотой ажээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Надмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайн сайхныг хүсье 2019-10-09 09:13:14
    Сумогийн түүхэнд байгаагүй агуу бөх шүү. Хэзээ нэгэн цагт Монгол улс давхар иргэншил сонгох боломжтой болоход монголын иргэншлээ давхар сонгоорой.
  • Монгол 2019-10-08 02:07:48
    Хакухо Даваажаргалд баяр хүргэе. Монголын нэрийг аралын Японд үнэхээр өндөрт мандуулж яваа хүн. Харин атаархагчидад хэлье өмдөндөө шээж атаархал хорсолдоо шатда...
  • eh oron  2019-10-08 01:47:14
    samurai nar urbagich itgedeg bolob, yapan zanshilaar bol selem gayals tolgoi bundgus iz dee
  • zochin 2019-10-08 00:21:48
    Xakuho duudee amjilt xusie.