Угаарын хийнд хордож, хүн нас барсан асуудалтай холбогдуулан нийслэлийн онцгой комисс хуралдав
Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь  4 иргэн амь насаа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис өчигдөр орой /2019.10.05/ хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас  Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Кхх 2019-10-07 13:09:50
    Угаартсан хуний хохь юм шиг оорсдоосоо зайлуулсан мэдээлэл огох юмаа, шийдвэр гаргахаасаа эхлээд мэдээллээ огоод явах байжээ
  • Иргэн 2019-10-06 14:15:14
    Юу хольсон болоод хордоод байгааг яаралтай тогтоох хэрэгтэй.
  • irgen 2019-10-06 05:49:06
    Хяналт тавьдаг лабортори нь хульхидаж худлаа дүгнэлт гаргаад байгаа юм биш биз?
  • irgen 2019-10-06 05:46:43
    Үйлдвэрлэгч нар нь өөрийн гэсэн лабораторитой байж, байнга хянаж , тодоод хяналтаа сайжруулах үүрэгтэй биз дээ? Энэ зөвшөөрөл өгдөг, хяналт т бгаа байгууллага?
  • Зочин 2019-10-06 04:16:28
    Илчлэг өндөр нүүрсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас ахуйн зориулалтаар ашигладаггүй байж мэднэ Шаталт сайн учир Өмнөговийн зуухны ул ширэм хайлаад бсан
  • иргэн 2019-10-06 02:30:38
    тавантолгойн нуурсийг емнеговийнхноос бусад нь тулж чаддаггуй л юм даа