УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-ын чуулганы  2019 оны 10 сарын 04-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:25 цагт эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс уншина уу/



УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, ард нийтийн санал асуулга явуулахад олон нийтэд тайлбарлан таниулахад ч, зохион байгуулахад ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон тул Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн болон Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэлийг сайтар нягтлан үзэх, хамгийн гол асуудал нь хууль зүйн зөрчилгүй, үндэслэлтэй байхад анхаарах, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хууль бол нийгмийн гэрээ гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төслийн хэлэлцүүлгийг дахин хийж, Үндсэн хуульд орхигдсон тусгах шаардлагатай зарим зохицуулалтыг нэмж тусгах боломжийг ашиглах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхийлөгч 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь тогтоолын хавсралтаар баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хүчингүй болгох, түүнчлэн сүүлийн 10 жилийн судалгаа, ажлыг бүхэлд нь зогсоох эрсдэлтэй байгааг анхаарах, иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа болон хуулийн зохицуулалтын хооронд зөрчил гаргахгүй байх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын агуулга, үйл явц олон нийтэд хууль зүйн эргэлзээ төрүүлэхээргүй, улс орны нийгэм, эдийн засагт саад дарамт учруулахааргүй, ирээдүйн Монгол Улсын сайн сайханд чиглэгдсэн байх үүднээс нийгийн зөвшилцлийг хангах нь зүйтэй талаар санал хэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлт өнөөдрийг хүртэл 19 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байгаа, түүнчлэн үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлж байсан төслүүд нэрний хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл” нэртэй байсан талаар, мөн ард нийтийн санал асуулга явуулах хугацааны талаар товч мэдээлэл хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2019-10-06 17:45:50
    Шинэ үе гэж одоо байгаа хэдээс илүү эд мөнгөний шуналтай хүмүүс байгаа шүү дээ.Баттулга ард түмний ерөнхийлөгч болохоос АН-ын ерөнхийлөгч биш шүү...Саад тээг хи...
  • ТЭТГЭВРИЙН ӨВГӨН  2019-10-05 06:55:35
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ БОДХОД МАН ХАГАРАЛТАЙ БАЙГААГИЙН ШИНЖДЭЭ ,, УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРЖ ШИНЭ ҮЕДЭЭ ЗАЙГАА ТАВЬДАА ,,,???