Нэг тонн үр тарианы үнийг 550 мянган төгрөг байхаар тохиролцжээ

Тариаланчид өнгөрсөн өдрүүдэд үр тарианыхаа үнийг нэмэхийг ҮХААЯ-аас шаардаж, жагсаал, суулт зохион байгуулж байсан. Тэгвэл тус салбар асуудлынхаа гарцыг олжээ. Тодруулбал, Тариаланчдын дунд маргаантай байсан нэг тонн үр тарианы үнийг 550 мянган төгрөг байхаар ҮХААЯ, тариалан эрхлэгчид тохиролцсон байна. Мөн бүтэн жилийн турш нэг кг дээд гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаа ч гурил үйлдвэрлэгчид мэдэгдлээ.

ҮХААЯ-ны Газар тариалангийн хэлтсээс мэдээлсэнээр Улсын хэмжээнд үр тарианы 31,9 хувийг хураан аваад байна. Одоогоор ямар нэг сааталгүй байгаа тул ургац хураалтыг эрт дуусгах төлөвлөгөөтэйгээр тариаланчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд төмсний 46,4 хувь, хүнсний ногооны 47 хувийг хураан аваад байгаа гэнэ. Ургацын гол ажил үр тарианы хувьд 57,5 мянган га талбайг ангилан хадаж, 33,4 мянган га-г цайруулж, 64,8 мянган га-г шууд хураан авчээ.
Энэчлэн энэ жилийн ургац тойрсон асуудал намжиж, ургац хураалт сааталгүй байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.