С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар сайд худлаа ярьж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухай ярьж өөрсдийгөө магтаж байгаа. Манай улсын мөнгөний хэтэвч дотроо мөнгөтэй үлдэнэ гэдэг хэнд ч сайхан сонсогдох нь аргагүй. Гэхдээ Сангийн сайдын магтан дуулж байгаа энэ тайлангаар цаасан дээр гаргасан дансны зөрүү болохоос бодитой гарсан ашиг биш болох нь аудитын тайлангаас тодорхой харагдаж байна. Уг тайлангийн 12 дугаар хуудсанд Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөөц авч нөхсөн талаар аудитын дүгнэлтэд  байна. 2018 он эдийн засгийн хувьд таатай үе байтал яагаад ийм их хэмжээний зээл авсан юм бэ.Хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлөвлөсөн ч төсвийн орлого 2 их төгрөгөөр давж биелсэн. Төсвийн зарлага төлөвлөснөөр 700 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад валютын зээл авч төсвийн алдагдлыг нөхөж, гадаад өрийг нэмэгдүүлснийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй. Төсвийн давсан орлогыг хэн юунд зарцуулсныг тойруулж, бүдгэрүүлж өнгөрүүлэхийг оролдож байна” гэсэн юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2010 оноос хойш анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл  27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнийг олон улсын аргачлалаар бодож гаргадаг. Өөрсдийгөө магтах хуурдсан тоонууд биш ээ. Төсвийг ашигтай гарахад голлож нөлөөлсөн хүчин зүйлс нь нэгдүгээрт эдийн засгийн идэвхжилт сайн явагдсан.2013 оноос хойг тасралтгүй унасан эдийн засаг идэвхжиж байна. Үүнийг дагаад ААН-үүдийн төлөх татвар нэмэгдэж байна. Дампуурч хаалгаа хаасан ААН-үүд татварын өрөө төлж барагдууллаа. Гаднаас зээл авч төсвийн алдагдал нөхсөн асуудал огт байхгүй, Харин ч эсрэгээрээ гаднаас авсан зээл зөвхөн зардалд бүртгэгдээд явдаг. Гадны зээлүүд томоохон бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулагдсан. Зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн гэсэн ойлголт байхгүй. 2018 онд нэг ч долларын гоё гоё нэртэй бондууд гаргаагүй. Арилжааны банкуудаас бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан. Сангуудаас ч мөнгө авах хэрэгцээ шаардлага бидэнд байхгүй. Төрийн сангийн үйл ажиллагаагаар бүх санхүүжилтээ зохицуулж байгаа. Төсөв ашигтай ажилласан” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэмэлт нэг минут авч “ Ч.Хүрэлбаатар сайд барин тавин худлаа ярьж байна.  Та Сангийн сайд болохоос биш худлаа ярьдаг хүн биш, хариуцлагатай бай. 853 тэрбум төгрөгийн асуудал үүсчихээд байна. 2 их наядын зардлын юунд зарцуулснаа тайлбарлахгүй юм. Гадаад эх үүсвэрээс өчнөөн тэрбумын валютын зээл авсан  байна” гэхэд УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “С.Эрдэнэ гишүүнээ, надад худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. 2012-2016 онуудыг шиг гурав дөрвөн төсөвтэй байсан үе биш. Ганцхан төсөвтэй. Үүнийхээ хүрээнд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж байгаа” хэмээн хариуллаа.

Үүний дараа С.Эрдэнэ гишүүн чуулганы танхимд дуугаа өндөрсгөж, маргаан үүсгэв.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ha ha 2019-10-05 15:56:58
    Erdene guai odoo boli Mongol uls jaahan seheed irheer l tanai Ardchilsan gej bahirdag aluurchin Bat uul huzuugui hulgaich terguutei nohduud bur shees ni goij...
  • зочин 2019-10-05 08:06:36
    С.Эрдэнэ бол ууртай дарамтлагч,луйварчин
  • Zochin 2019-10-04 10:05:26
    Bah erdene ner hund ugui bolson oo mededgui kva kva kva
  • xaxa 2019-10-04 09:37:25
    dongos malaa
  • иргэн 2019-10-04 06:38:17
    эрдэнийг тев аймгийн шоронд хийгээд эруу шуулт тулгавал бат уултэй хамт зоригийг захиалж алуулснаа зевшеерч магадгуй