Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох саналыг ирүүлсэн юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх юм. 

П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2019-10-06 17:55:48
    үхсэнийх нь рейнжэр гэж... Ийм хүн дарга хийснээс рейнжрээ хийгээд л явж чадвал барав биш үү... Мафийн гишүүний л гар хөл биз дээ....
    112.72.12.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-04 09:00:22
    Монгол улсад маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гуравхан рейнжэр байдаг түүний нэг нь ЗХЖШ-ын дарга болсон нь нүдээ олсон томилгоо боллоо
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах