Д.Эрдэнэбат гишүүнээ, яамдад байгаа тендерийн сүлжээг нийтэд ил болгоно уу
Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг хоёр хоногийн өмнө баривчилсан.  Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тус яамны газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж байгаа.

Ийнхүү яамдын газрын дарга болон сайд нар тендерийн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ.

Тэгвэл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат анхаарал татахуйц асуудлыг дэлгэв. Тэрбээр “2019 оны тендер шалгаруулалтыг сөрөг үр дагавартай боллоо гээд байна. Үүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Яамдууд дээр 10,20 хувийг авдаг сүлжээ байгаа шүү. Зохион байгуулалт хийдэг компаниуд болон түшмэлүүд байхгүй болгох хэрэгтэй. Энэ зохион байгуулалтыг хийдэг “туршлагатай” хүмүүсийг шинэ газар тавьж болохгүй” хэмээн мэдэгдлээ.

Ийнхүү төрийн түшээ хүний амнаас төрийн байгууллага нь авилгад идэгдсэн талаар үг уналаа. Жилийн жилд  тендер авчхаад ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл бага үнээр авчхаад үнийг нь өсгөдөг гэх асуудал хөвөрдөг. Тэгвэл энэ асуудлын эх нь компаниудад давуу эрх олгодог түшмэдүүдэд байгааг эрхэм гишүүн хэллээ. Харин тэр аль яам агентлаг ийм асуудалтай байгааг нэр дурдсангүй. Нэгэнт энэ тухай мэдээлэл Д.Эрдэнэбат гишүүн танд байгаа бол хуулийн байгууллагад шалгуулах шаардлага нь ёс ёсных биш үү. Авилга авдаг сүлжээ байгааг мэдсээр байгаа хирнээ нуун дарагдуулж байгаа нь хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байгаа гэдгийг сануулах нь илүүц биз. 

 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nam bus irgen 2019-10-04 17:24:06
    ugasa haa saigvi tender bolgond avilgal bdagshd, turd ajil hiij ugie geheer dundaas n tsagaan gartnuud har humsaa shigtgeed avilgala neheed suuchihdag n vnenshd...
  • Халзан 2019-10-04 11:01:14
    Энэ халзан пэздиц өмхий амьсгаагаа татаад байж байвал өлзийтэй
  • Барс 2019-10-04 05:05:25
    Энэ Эрдэнэбат Аж йлдвэрийн Яамны сайд байхдаа Эрдэнэтийн 49%-г авахад нь зориулж,яамнаасаа 56сая доллар сахал Эрдэнэбилэгт олгосон гэсэн.
  • зочин 2019-10-04 02:32:46
    санаатай ингээд байдаг юмуу гарчигаа зөв тавиачээ Эрдэнэбатад хандсан юмуу гэсэн эсрэгээрэээ юм байна шүү дэээ