Хатагтай Ёлондаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад улсын иргэнийг шагнах тухай” зарлиг гаргаж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменийг Төрийн дээд Найрамдал медалиар шагналаа.

Монгол Улс-Азийн хөгжлийн банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйлсэд оруулсан хатагтай Ёлондагийн хувь нэмрийг үнэлж Найрамдал медалиар шагнаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Найрамдал медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.