МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ дахь МАН-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй байхаар санал нэгдсэн байна. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаад Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. МАН-ын бүлэг энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Бид социологийн судалгаа явуулахад 10 хүний 9 нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс Ард нийтийн санал асуулга явуулах нь хамгийн зөв хувилбар гэж үзсэн” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Ард нийтийн санал асуулга явуулах хэзээ явуулах вэ?

-Ард нийтийн санал асуулгыг явуулахгүйгээр гуравдугаар хэлэлцүүлгээр батлах хувилбар байсан. Гэхдээ бид ард нийтээсээ асууна. Ард нийтийн санал асуулгын хугацааг УИХ тогтооно. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулж болно. Мөн УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулах хувилбар бий. 

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм. 

Ерөнхийлөгчийн хоригийг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн хугацаанд хэлэлцэх хуулийн заалттай. Энэ хугацаа маргаашаас дуусгавар болж байгаа. Тиймээс УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

П.ГОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2019-10-03 12:30:36
    харин дэлхийн болоод европын сонгодог дуурь бүжгийн эрдмийн театрт өөр барилга, газар хэрэгтэй байх л даа. Барилга нь нурах шахсан ашигладаггүй хувийн том газар...
  • АРДТҮМЭН 2019-10-03 11:43:07
    БИДНЭЭС БҮҮ АСУУ БИД ЮУГАА МЭДДЭГ ЮМ БЭ. БИД ЯМАР ҮНДСЭН ХУУЛИЙН ЗОХИОЛЧ ЮМ УУ?ТИЙМ ҮГҮЙ ГЭВЭЛ ӨӨР Л ДӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ НЬ МАРГААШ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ЮУ
  • Бат 2019-10-03 09:39:13
    Худлаа хуцаад л ард нийтээс асуух гэдэг сайхан үг гэхдээ биднээс асуухгүй зүгээр л олон тэрбум төгрөг салхинд хийснэ
  • иргэн 2019-10-03 08:35:19
    пгоо чи зев бичиж чадахгуй байж юун бичих дуртай мал вэ ажлаа ег эсвэл ухэж далд ор
  • irgen 2019-10-03 08:30:42
    MAN-iin undsen huuli gej yu gesen uduulber ve zev bicnvel YASAN YUM setguulcnee