Гишүүдээ, хүн бүр бурхны шашинтай байх албагүй
Шашин шүтэх эс шүтэх эрхийг Үндсэн хуулиар олгосон. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан.

Мөн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчлэн найруулсан хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болон шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгах, шахалт үзүүлэх, хууран мэхэлж татан оруулах, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчлахыг хориглосон заалтууд орсон.  Зөрчлийн тухай хуульд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон. 

Гэтэл өчигдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нарын зүгээс  олон нийтийн шүүмжлэлийг дагуулах, дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөх  хуулийн төсөл өргөн барив.

Энэ нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл. Энэхүү төсөлд бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Тэд БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар улсаас жишээ авч энэ хуулийн төслийг боловсруулсан гэнэ. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг гэжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байгаа юм.

Гэхдээ эрхэм түшээд ээ, та бүхэн ямар бурхан, ямар шашнаа шүтэх нь бидэнд падгүй. Харин та бүхний шүтдэг шашинг бид ухайлан дэмжиж, нэг өдөр амарч, бүхэл бүтэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг эндүүрэл. Энэ хуулийг төсөл нь  дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл шашны үзлээ Монголчуудад шууд тулгаж, шарын шашинд татан оролцуулах ажиллагаа хийж байгаатай ялгаагүй.

Иймэрхүү шашны үзлээр ялгаварлан гадуурхаж бүхэл бүтэн хуульд нийтээр тэмдэглэх амралтын өдөр нэмэх гэж буй үйл явцыг тайлбарлахад төвөгтэй юм. Удахгүй Есүс Хритсын мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна гээд хуулийн төсөл өргөн баригдвал гайхах зүйлгүй. Учир нь үндсэн хуульд шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон шүү дээ. 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол улсын иргэн 2020-05-28 05:14:13
    Занданшатар тэргүүтэй шашины бүлэглэл байх шиг байна.Монголын үндэсний телевизээр гарч буй "Бурхан багш" кино хэтэрхий тансаглал, садар самууныг сурталчилсан ...
  • зочин 2020-04-12 10:11:18
    Дэмжиж байна
  • Zochin 2019-10-05 01:56:20
    Гоо та амрахгүй байж болно. Таны эрх.
  • Zochin 2019-10-04 10:17:37
    vnher taalagdaj bn shvv
  • zochin 2019-10-04 08:03:30
    Demjij bn vnher zow shvv
  • Zochin 2019-10-04 08:02:34
    Zov shuu demjij bn
  • Зочин 2019-10-04 07:56:24
    Бурханы шашныг шүтэж ирсний хүчинд Монголчууд арай жудагтай, хүмүүжилтэй, тайван амгалан, хүндлэх, мэндлэх, ёс суртахуунтай ирсээн. Тиймээс дэмжиж байна
    • хххх 2019-11-01 09:45:18
      номхон ноомой ажилгүй болсоноо жудагтай тайван амгалан болсон гэж үзэж байгаа бол одоо яая гэхэв амардаа
    • Baagii 2019-10-04 08:04:43
      tiim shvv
  • Уншигч 2019-10-04 04:46:39
    Дампуурал
  • Зочин 2019-10-04 04:09:44
    Сайхан санал байна дэмжиж байна. Таалал болсон ах эгч эмээ өвөө ээж аавынхаа найз нөхөдийнхоо төлөө нэг тусгай өдөр гаргаад маань мигзэм уншиж зул хүж асааж бай...
  • Гаирй 2019-10-04 04:00:54
    Дэмжиж бна
  • Унтаад бос 2019-10-03 20:58:50
    Шинжлэх ухаан Монголд бүрэн сөнөх цаг нь ирж дээ. Дэлхий нийт нэг тийшээ,харин энэ хэд монголыг 16 зуунруу буцаагаад туулгах нь л дээ
  • evropoos 2019-10-03 20:20:24
    ene bol mash zov shiidver bolno manaih gej buh shashing zovshoorch bna geed hamag baidgaa aldaj bna
  • Eeel 2019-10-03 16:33:12
    Shashin bol hyatadiin bodlogo uher mongoloii n esrsg .ha ha
  • Зочин 2019-10-03 15:17:39
    Шүтэх эрхийг ялгаварлан гадуурхсан Үндсэн хуулинд үл нийцэх хуулийн төсөл гэж ойлголоо, Цэцээд хандана даа
  • byrhan bol hyniig gegeeryylej oyun sanaa 2019-10-03 12:39:27
    Byrhanii sasinii talaar zeb goltrig boloh ni zeb!!!bidnii meheegyi dyysaagyi ni Byrhanii sasinii saltgaan syy!!!odoo harin meheh chag ni irj baih sig bna!
  • Думаа 2019-10-03 12:30:38
    Шүтэх эс шүтэх нь хүний эрх гэхдээ олон шашин чөлөөтөй тависан улс дэлхийд бас ганц МОНГОЛ
  • ??? 2019-10-03 12:22:04
    Гүн ухааныг шашинжуулах хэрэггүй.
  • Zochin 2019-10-03 11:48:38
    Ard tumen muhar susegtei,munhag baih ni gagtshuu tord ashigtai baidag.Shashin bol ard tumniig darj,darlaj baih zevseg!
  • асуулт 2019-10-03 11:36:00
    Энэ хүнд үүнээс өөр хийх юм олдохгүй байгаа юм байхдаа.
  • зочин 2019-10-03 08:18:19
    Эмэгтэй танд өөр хийх ажил тун олдохгүй байна уу
  • зочин 2019-10-03 07:19:46
    Хууль санаачилсан гээд мөнгө авах гэж байна л даа. Одоогийн баяр нь олдоод байхад юун шарын шашны баяр вэ. Тэгвэл Мухамедын, Есүсийн, тэр бүү Шри шригийн төрсөн...
  • Бат 2019-10-03 07:01:46
    Хүний шүтэх эс шүтэх нь таны эрх боловч нэг улс үндэстэн олон шашин шүтэх нь тэр улсын мөхөлдөө ойртох том шалгаан болдог гэдэг
  • ЗОЧИН 2019-10-03 06:37:20
    ОЮУНХОРОЛД ХИЙХ АЖИЛ НЬ ОЛДОДГҮЙ ЮМ ШИГ БНА. ХУРАЛ БОЛОН БУСАД УУЛЗАЛТ ДЭЭР ДАНДАА Л УНТАЖ БДАГ. УНТАХ ХУГАЦААГАА ИХЭСГЭЖ БГАА ЮМ БАЙХДАА.АМРАЛТ ИХДЭЖ БГАА ШҮҮ
  • Bolderdene 2019-10-03 06:18:29
    За юу ч гэж хэлэх вэ . Арайч дээ Монголчуудыг маань арай л доромжилж байна даа энэ МАН нам. Очиж очиж Оюунхорол. Үүнийг хараад зөвшөөрч суувал хохь нь.
  • Зочин  2019-10-03 06:09:59
    Хийх ажлаа олж ядсан хэдэн Нехед гишуун нэртэй терд байцгаах юм даа монголд ашигтай ард тумэнд хуртээлтэй юм хийхгуй хэдэн нехед тэтгэвэртээ гэртээ суух болжээ
  • enkhee 2019-10-03 05:31:43
    маш зөв, бид эрт үеэсээ бурханы шашинтай улс
  • Зочин 2019-10-03 05:02:23
    Америк болон барууны орнуудад Есүсийн төрсөн өдөр гэж 12 сарын 26-нд амардаг. Монгол улс өөрийн гэсэн соёл, шашинтай тул Буддагийн төрсөн өдөр амрах нь зөв
  • бат 2019-10-03 04:54:10
    Эд бүгд өөр өөрийн лам багштай, тэднийгээ баярлуулах гэж ингэж байгаа байх
  • Зочин 2019-10-03 04:39:59
    Оронд нь хагас бүтэн сайнд баярын өдөр таарвал нөхөж амраадаг больё.
  • nkwdnk 2019-10-03 04:35:27
    malnuud
  • иргэн 2019-10-03 04:14:16
    бух едрийг амралтын едер болгое монголчууд ажил хийхээ болье наранхуу шиг хятадуудыг зараад баяжаад байж болохгуй юу монгол хуний тоогоор хятадуудыг оруулья
  • бат 2019-10-03 03:39:50
    Өөр санаачлах хууль олдохгүй байгаа юм байлгүй. Гэхдээ арай л биш дээ. Бидэнд амралт ч цөөдөөгүй. Ажил хийх хууль батлавал дээр сэн.
  • Исус Монголд хүчээ авч бн 2019-10-03 03:38:47
    Исус Балчир бага наснаас ахимаг насныхныг чихэр пиченээр хуурч, элдэв, дуу, тоглоомоор сэнхрүүлж эгнээндээ авч бн. Хожим тэд хэнийг хайрлахгүй хувиа хичээгч бно...
  • zochin 2019-10-03 03:29:02
    Тэгээд секс жуулчлалыг хөгжүүлчих хэрэгтэй яг адил болно
  • ОБ 2019-10-03 03:06:19
    ЛАМ=МАЛ
  • бээгээ 2019-10-03 02:14:57
    маш зөв нэг маш сайхан санаа байна сэтгүүлч нөхөр юу ч бичих гээд байгаа юм
  • иргэн 2019-10-03 01:56:49
    юун амралт вэ. Болих хэрэгтэй. Бидэнд амралт хангалттай. Ажиллах хэрэгтэй.
    • мууу 2019-10-03 02:16:46
      чамайг өдөр шөнөгүй ажиллахыг чинь хэн хориглоод байгаа юм бэ
  • kkk 2019-10-03 01:23:41
    Сэтгүүлч зөв бичжээ. Шарын шашныг нэг их дээдлээд байх шаардлагагүй. Шашин нь шашнаараа, төр нь төрөөрөө байж байг. Шашинлаг төр байх шаардлгагагүй.
  • зочин 2019-10-03 01:13:04
    ингэвэл улс сөнөхийн дохио
  • dorj 2019-10-03 01:05:04
    Uhaand ni uhna ishig uhsen balainuud.Uur hiih ajil baihgui yu???Hamgiin teneg sanal!
  • Зочин 2019-10-03 01:00:56
    Энэ сэтгүүлч юмыг харлуулж бичсэн байна.