Өнөөдөр: ''Шударга ёс, агаар ус'' ТББ-аас хэвлэлийн бага хуралтай
09:00 цагаас Шинжлэх ухааны академийн грант мини симпозиум болно. /ШУА-ын 3 давхарт, 98119897/ Энэ үеэр 2018-2019 онд хэрэгжүүлсэн ШУА-ийн Грант төслийн үр дүнг хэлэлцэнэ. 20 гаруй сонирхолтой илтгэл тавигдах бөгөөд шинжлэх ухааны үр дүн, сонирхолтой, амьдралд хэрэгжсэн үр дүнгийн талаар мэдээлэл авах боломжтой.

09:00 цагт  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар болох Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Лавлах зүйл гарвал 91915340, 99047423, 99519677

11:00 цагт Дэлхийн Банк, Японы Хүүхдийн Ивээх сангийн хамтарсан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Тус арга хэмжээ Дэлхийн Банкны хурлын өрөөнд (MCS Plaza, 4 давхарт) болох бөгөөд сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 70078207

14:00-18:00 цагт "АЛТНЫ СОРЬЦ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОЛТ, АМЖИЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД" зөвлөгөөн болно Хаана: City Tower-ын хурлын танхим /2 давхарт/ Холбоо барих утас: 90910510

Үндэсний мэдээллийн төвд 2 хуралтай.
11:00 цагаас зах зээлийн эдийн засагт шилжих хүнд хэцүү үед хэлмэгдэж, 28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагаас "Шударга ёс, агаар ус" ТББ-аас Ховд аймаг дахь цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.