Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангах ёстой. Гэтэл нийслэлийн тэргүүний гэгдэх нэгдүгээр сургуульд “Үдийн хоол” байтугай "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжиж чадахгүйд хүрсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сургуулийн захиргаа хүүхдийн үдийн цайнд хаяг, шошгогүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг сурагчдын үдийн цайнд өгч байгааг тус сургуулийн багш нь цахим орчинд дэлгэлээ. Асуудлын гол нь "Захирал болно, захирал зөвшөөрсөн" гэх тайлбартайгаар ямар ч чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүүхдэд хүргэсээр багагүй хугацааг үдсэн байна. Тус сургуулийн захирлаар Д.Цогзолмаа ажилладаг юм.
Багш нарын зүгээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрөөтэй бүтээгдэхүүнийг сурагчдадаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд “Үүнийг тараахгүй бол захирал ажлаас хална” гэсэн тухай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор тус сургуулийн цайны газрын асуудал шүүхийн шатанд явж байгаа аж. Иймээс хүүхдийн үдийн цайг таслахгүйн тулд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилж, хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг тус сургуулийн багш нар ийнхүү эсэргүүцэж байгаа юм.
П.ГОО

Оллоо.мн