Хурдны зам хэрэгтэй ч хатан Туул илүү чухал
Туул голын хурдны замын трассыг дахин өөрчлөх шаардлагатай бол­­­­­жээ. Эдийн засгийн хөгж­­­­­­лийн яамны дэргэдэх “Гудамж” төслийнхөн өн­­гөр­сөн онд Туулын хурд­­ны замын ажлыг эх­лүүлэх байсан. Гэвч Туул голын байгаль орчны нөлөөллөөс болж энэ жи­лийг хүртэл хойш­луул­сан. Өөрөөр хэлбэл, энэхүү замын трасс явах хэсэгт нийслэлчүүдийн унд­ны ус­ны эх үүсвэр байгаад зогсохгүй бут, сөөг ихтэй учраас дахин төлөвлөлт хийх шаардлагатай хэмээн үзжээ.

Хэдийгээр тус төс­лийн­хөн трассыг өөрч­лөөгүй гэх авч үнэн хэ­рэгтээ нэгэн мэргэжилтэн нь “Батлагдсан зураг төс­лийнхөө дагуу аж­лаа эх­лүүлнэ. Гэхдээ судал­гаа­гаар Туулын эрэг орчимд байгаа хороол­лыг дундуур нь таслах шаардлагатай бол­чихоод байгаа юм. Тий­мээс бид холбогдох газруудад нь саналаа хүр­гүүл­­чихсэн” гэдэг ха­риултыг хэвлэлийнхэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, тэд трассаа дахин өөрчлөхөөр зүтгүүлж байгаа бололтой. Үүнийг нь ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яам­ны мэргэжилтэн батал­сан.

Ийнхүү дахин тө­лөв­­лөгөө гаргах гол шалт­гаан нь Их тэнгэрээс Зайсангийн ам хүртлэх таван км зам нь Туул голын ойролцоо баригдсан хо­роо­лол, хотхонуудын дундуур тавигдах гээд бай­гаа аж. Зүй нь бол тэр­хүү хорооллуудаас илүү нийслэлчүүдийн ундны ус­ны эх үүсвэр хамгийн чу­хал асуудал болж ху­вираад байна.

Магадгүй зарим хүн “нийслэл хот хачин сайхан хурдны замтай болох гэж байхад тэр хороолол ямар хамаатай юм бэ” гэх байх. Тэгвэл баригдчихсан хот­хоны урд хэсэг, Туул го­лын хөндийд 400 ширхэг нарс, 1000 ширхэг улиас, 100 ширхэг улиангар, 200 ширхэг хайлаас, 100 ширхэг чацаргана, 200 ширхэг бургас гээд нийт 2000 мод суулгасан байдаг.

Түүнчлэн 827 метр урт 2.6 метр өндөр далан, дотор талд нь давхар 136 метр урт даланг тус тус барьсан байна. Энэ нь хатан Туулын орчны нөлөөлөлд хамгийн хэрэгтэй гэд­гийг байгаль орчны мэргэ­жилтнүүд ч хэлдэг.

Харамсалтай нь одоо төс­лийнхөн замаа тавихаар зүтгэвэл бү­хэл бүтэн таван км газар тарьж ургуулсан бут, сөөг, модыг газ­рын хөрстэй тэгшилж, Туулын урсгал аажим, аажмаар татарч та­салдахдаа хүрэх биз.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгж­лийн яамны мэргэ­жилтний хэлж буйгаар энэхүү зам нь зургийн дагуу бол Туулын яг голдирол дагуу явахаар төлөвлөгдсөн гэнэ. Тэгэ­хээр ундны усны эх үүсвэрээ сүйт­гүүлэн байж хурдны замтай болох шаардлага нийс­лэлчүүдэд байхгүй.

Түүгээр ч зогсохгүй бүтээн байгуулалт нэрээр нэг ажлыг нөгөөгөөр сүйтгэж, бусад хууль, дүрэм, журмыг зөрчих нь өөрөө хууль бус үйлдэл болж байгаа юм. “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоож, ба­рилга байгууламж барихыг хо­риглоно” гэх хуулийн заалтыг “Гудамж” төслийнхөн огт тоо­цоолох байтугай байдаг гэдгийг нь ч мэдээгүй гэлтэй.

Тийм ч учраас хурдны замын зургаа Туулын голдирол дагуу та­вихаар төлөвлөсөн биз.

Юутай ч их бүтээн бай­гуу­лалтын ажлын үр дүнд ундны усгүй болчихоод хэзээ мөдгүй нийслэлээ нүүлгэх их аян өрнөх вий гэдэгт иргэдийн санаа зов­ниж байна.

Хэдийгээр “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гэдэг ч төр, засгийн зүгээс хийж бүтээж буй аж­лаараа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг нь зөрчиж болохгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ. Түүгээр ч зогсохгүй үүнээс үүдэн их бүтээн байгуулалт хий­гээд иргэдийн эрүүл, аюул­гүй амьдралын төлөөх дажин дэг­дэхийг үгүйс­гэхгүй.

Тиймээс бид дараа­гийн дугаа­рууд­даа энэ талаар дэлгэрэнгүй мэ­дээлэл хүргэх болно.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine