Байлдагчийн амь насыг хохироосон этгээдүүдэд 5 жилийн хорих ял оноов

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч  нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Уг хэргийн шүүх хуралдаан өчигдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  боллоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох эрүүгийн шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 00 минутад улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болсон.

Шүүгдэгч Р.Вандлхангаа: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан

Шүүгдэгч А.Энхбаяр: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан.

Шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биеүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон,

Шүүгдэгч П.Бадамсамбуу: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын бателоны салаан захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч байлдагч Б.Алтантулгатай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн.

Шүүх хуралдаан өчигдөр 21.30 цагт дуусч шүүгдэгч А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил шүүгдэгч Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил Шүүгдэгч П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар ял оноожээ.

О.УЧРАЛ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-10-08 05:09:32
    hunii amin gj une tsengui blj dee busdiin gart uhwel gadnii nuluugui gne uh alsan humuust 5jiliin yal baga bna
  • kkk 2019-10-03 01:28:18
    Үхсэний хохь амьдын зол :( Хүн алаад 6хан сарын ял авчээ. Одоо хүмүүс өстэй хүнээ алчихаад 6 сар аваад л гараад ирнэ гэсэн ойлголт авч байна. Хуулийн үхэрнүүд...
  • МУ Иргэн 2019-10-02 12:38:31
    Шүүгч нар хахуул авсан байна.
  • иргэн 2019-10-02 10:02:26
    Монгол хүний АМЬ НАСЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ эхэллээ.
  • A 2019-10-02 07:53:13
    Зодож алсан нь 6 сарын ял авлаа гэнvv!!!
  • zochin 2019-10-02 04:08:13
    Ingeed l hun alsaniig tolgoig ny ilseer baih uu, herev iim tamlal uzuuleegui bol huu amid baih bailaa. Hun alaad 5 jil baga baina, 30-50 saya tegreg teluul
  • иргэн 2019-10-02 03:39:38
    ..шуух хуралдаан ечигдер .. шуухэд ечигдер боллоо. оллоод учрал гэж бас нэг мал нэмэгдсэн уу дандаа буруу бичнэ пгоо гэрэл бугд малнууд
  • Zochin 2019-10-02 03:18:06
    Yagaad iim baga yal onooj baigaan boloo