БНХАУ-ын 102 иргэний оршин суух зөвшөөрлийг нь цуцлан Монгол Улсаас гаргав
Гадаадын иргэн, харьяатын газраас хөдөө, орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна.

Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна

Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн “Найруулга” ХХК-нд “Бодонч анар констракшн” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт” ХХК-нд “Энх Эрдэнэ Мөнх” ХХК, “Бажуалун” ХХК, “Эйч Кэ Би” ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-03 06:00:47
    өдөр бүр зуу зуугаар нь гаргаарай цаадуул чинь бидний мөнггөөр хахууль өгөх байх аваад л гаргаад байгаарай
  • иргэн 2019-10-02 11:16:22
    хятад олон уу! хялгана олон уу !! нэгийг ч үлдээлгүй үтэр түргэн зайлуулах л болж дээ мнгл ноёд мини !!!
  • Hyatadyydiig byren garga?... 2019-10-02 11:01:59
    hydal medeelel bichej taibsryylah sanaatai yu?.....Hyatadyydiig byyr gargabal bayarlana!
  • fr 2019-10-02 05:36:15
    монголд хэдэн 10 мянгаараа хятад хөл тавих завсаргүй болчихоод байхад ЯАГААД худал мэдээлэл бичдэг вэ ХИЛ ГААЛЬ хяналт шалгалт үгүй болгосон элбэгдоржд хариуцл...
  • багш  2019-10-02 05:04:51
    Цаана нь өчнөөн хятад ууд байгаа.Нарийн шалгах хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа нэрийдлээр монгол охидтой элдвээр холбоотой хятадууд зөндөө байгаа.
  • иргэн 2019-10-02 03:35:10
    мэдэгдээгуй дахиад хэдэн зуун хятад байгаа дунжингаравын наранхууг хамт хееж гаргавал таарна улаанбаатаын бух газрыг хятадуудад зарсан урвагчийг цаазалсан ч бол...