Б.Баттөмөр: Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарсан
УИХ-ын чуулганы үдээс хойших  хуралдаанаар 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарсан байна. 2018 оны ажлын үр дүн өөдрөг, боломжийн үр дүнгүүд гарч байна. Төлбөрийн тэнцэл 141.1 сая ам.долларын алдагдалтай байна. Урсгал дансны алдагдал 2,2 тэрбум доллараар нэмэгдсэн  шалтгааныг тодрууллаа.

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар2018 оны санхүүгийн гүйцэтгэлээр тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөгийн хуримтлалтай. Ирээдүйн өв санд 600 тэрбум төгрөгийн хуримтлал байгаа. Гэхдээ Ирээдүйн өв сангаас өр төлөгдөөд 310 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа. Уг нь хуулиараа энэ мөнгийг корпориаци байгуулж яваад 2030 оноос зарцуулж явах учиртай. Гэхдээ бид холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулж, мөнгийг нь олон улсын үнэт  цаасанд байршуулж явах юм гэлээ. 



Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.