Ц.Гарамжав гишүүн зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг юм. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

 Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан  Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suren 2019-10-03 15:01:35
    Oro tolooch. Tetgeweriin humuusiin mongiig ta 10ter bumaa toluulsen ba. Ersdliin san tanii oriig toldog san bish baih
    202.126.89.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-02 06:09:34
    Tetgeveriin system shudraga bish baina, ajil hiigeegui shaham uls suuliin 5 jild ender huraamj telj tetgevertee garahdaa ender tetgever togtoolgoj baina,
    66.181.161.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-02 04:28:43
    Iim argaar ner khundetgedeggui olno gej sanakhiin khereggui dee. Icheech
    66.181.190.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-02 02:09:33
    Тэтгэвэр нэмэх хэрэгтэй ,Одоо цагт 300000 төг-р яаж сар амьдрах вэ? /шудрага нь/ Харин овжин зальтай,урт гартай улсуудад тэтгэвэр сонин биш байх
    202.126.89.194
    Мэдэгдсэн Хариулах
  • АХМАД НАСТАН  2019-10-01 11:15:17
    Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН ЭЭ .ЭХЛЭЭД 13 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛЧИХ. ТЭР МӨНГӨӨР НААД ТЭТГЭВЭРЭЭ НЭМ
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-10-01 09:16:55
    Тэтгэвэр бага байна. Улсад 32 жил ажилласан хүн 2019 онд тэтгэвэрт гарахад 550000 төгрөгөөр тогтоолгож байна. 2020 онд 7 жилийн дундажаар бодно бүр багасна ...
    202.21.117.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-01 08:24:54
    Энэ гишүүд дур дураараа тэтгэврийн хууль өргөн барьсаар байгаад сүүлдээ бүр замбараагаа алдлаа даа
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах