ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ
АТГ-аас өчигдөр буюу 09 дүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд ээлжит баривчилгаа хийжээ. Тус байгууллагаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, албаны хоёр хүнийг баривчлан саатуулсан бай талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Энэ асуудалтай холбогдуулан АТГ-аас “ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн. Өчигдөр тодорхой объектуудад үзлэг, нэгжлэг хийсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээллээ. 

Эх сурвалжуудын мэдээллээр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа аж. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-01 06:49:04
    тендерт ялагдсан баагийнууд л хуний мууд дурлаж байгаа байх даа мереерее ажлаа хийж байгаа хумуусийг хэлмэгдуулжчихвий дээ ман ан ыг татан буулгавал яасийм
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах