Х.Болорчулуун гишүүнээ ЖДҮХ сангийн зээлээ дахин нуусан уу

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнгөрсөн жил ЖДҮХ сангаас 950 сая төгрөгийн зээл авсан асуудалд холбогдсон. Эрхэм гишүүний хувьд тойргийнх нь жижиг дунд бизнес эрхэлдэг иргэдэд очих ёстой зээлээс аль хэдийн байр сууриа олсон Дорнод гурил ХХК-ийнхаа нэр дээр авсан ч үүнийгээ байх л ёстой зүйл хэмээн “тодорсон”. 

Х.Болорчулуун гишүүний хувьд анх 2012 онд бие даан нэр дэвшиж УИХ-д суусан ч 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-д элсэж бууриа сэлгэсэн. Энэ  нь ч түүнд дахин парламентад суух боломжийг олгосон гэж хэлж болно. Ийнхүү долоон жил Төрийн ордон суугаа эрхэм гишүүний бэл бэнчин хэрхэн өсөв, үүнийгээ ХОМ-тээ хэрхэн мэдүүлэв.

Тэрбээр 2014,2015 онуудад 100 гаруй сая төгрөгийн орлоготой байсан бол 2016, 2017, 2018 онуудад жилийн 40 гаруй сая төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлжээ. Х.Болорчулуун гишүүнийх нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг, оффисын зориулалттай нэг талбайтай. Эдгээр нь  хоёр тэрбум 510 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 80 сая төгрөгийн Mercedes Benz G 500, 115 сая төгрөгийн 240 адуутай. 56 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. 

Х.Болорчулуун гишүүний хувьд 242 сая төгрөгийн зээлтэй гэдгээ 2017 онд мэдүүлж байсан бол 2018 онд ч мөн энэ зээл хэвээр байгаа юм. Нэг үгээр эрхэм гишүүн зээлээсээ ганц төгрөгийг ч төлөөгүй байна. Мөн ЖДҮХ сангаас авсан зээлийнхээ талаар ХОМ-тээ мэдүүлээгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэрбээр Хишиг Агро ХХК, Дорнод гурил ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг. Гэсэн ч энэ компанийнхаа нэр дээрх зээлийнхээ талаар ХОМ-тээ огт дурсаагүй нь байгаа нь анхаарал татаж байгааг хэлэх нь илүүц биз. 
 

П.ГОО 

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mogi 2019-10-24 08:27:42
    luivarching shorond hataa
    202.126.89.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ихэээ 2019-10-18 02:20:08
    улаан луйварчин бн
    202.179.25.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-17 01:59:55
    Zeel avaa l biz de nom juraminh ni daguu ta nar bitgii huniig harluul, yos zuin hubid ard tumneese uuchlal guisan tegeed l boloo bish uu.
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Болорын мөнгө Дорнодын станц 2019-10-07 06:40:10
    Болорын найз Дорнодын станцын ТУЗ-ын гишүүн болсон. 2 Худ нь дарга, орлогч дарга хийж байна. 1 худ нь хангамжын мэргэжилтэн хийж байна.
    103.10.23.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Новш 2019-10-01 12:14:16
    Энэ дорнодчууд ийм тэнэг луйварчинг сонгоод байх юм даа. Хамаг зээлийн мөнгийг хувьдаа авчтхаад
    202.126.89.176
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-01 07:05:26
    Иймэрхүү сонин баагийг сонгоод л байх юм даа. Бид нар
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-01 06:36:49
    Ahij songoj bolohgui hunii neg yah argagui mon doo
    202.179.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-01 06:13:47
    Gemgui tsaraitai tom gariin hulgaich daa. Davaasuren ene 2 ih yum amjuulj bgaa daa
    64.119.16.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-01 06:02:43
    гурил будаа хийдэг компани банк бусаас өөр байхөө.
    64.119.20.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Загс 2019-10-01 05:47:00
    ЛУЙВАРЧДЫН ХӨРНГИЙГ хураагаад ШОРОНД ХАТАА
    202.179.26.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2019-10-01 04:58:20
    Наадах чинь оорийнхоо гуяа базын компани болох нарлаг хараа ххк аар зээл пвсан
    66.181.161.59
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-01 02:59:59
    ийм хүмүүсийг нугаслаж алдаг бүлгэм байгуул
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-01 02:59:45
    жду бол енгерсен хорвоо болсон хун алчихгуй хурээ талчихгуй шуу байвал их юм за мэдэхгуй хун алсан хун байхад ч гайхаад байх юм алга энэ их хуралд муу бухэн бий...
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах
  • ТЭТГЭВРИЙН ӨВГӨН  2019-10-01 02:47:19
    Шударга царайлаад цаагуураа намын нөхөддөө хутга ар нурууруу нь зоодог,,тэгээд болоогүй гадна дотноос авилгалдадагг намын гишүүн нэртэй нөхөд хэцүү шүү ,,,???
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах