Намрын чуулганыг өнөөдөр нээнэ
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар батласан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээх юм. Намрын чуулганы нээлт 10.00 цагаас эхэлнэ. Мөн хуваарийн дагуу байнгын хороо чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 
 
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
 
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
 
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
 
10 дугаар сарын 01-ний өдрийн Мягмар гарагт 15.00 цагаас:
 
• Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
• “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.

П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.