Т.Аюурсайхан: Намуудын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс хууль бус наймаанд холбогдсон
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаарх мэдээллийг өгч байсан. Тухайн үед  байнгын хороонд хаалттай мэдээлэл, нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн. Эдгээрээс зарим нь төрийн алба, дипломат албанд, улс төрийн намуудын удирдах түвшний, зарим нь дипломат болон албан паспорт ашиглаж хууль бус хэрэгт холбогдсон хүмүүс мэдээлэл байна. Монгол Улсад хар тамхины хэрэглээ газар авсан байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Манай байнгын хорооноос дотооддоо хар тамхины хэрэглээг таслан зогсоох, залуучууд иргэд олон нитийг соён гэгээрүүлэх, сүлжээг нь олох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд тагнуул болон цагдаагийн байгууллагтай хамтран ажиллаж байгаа.
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ асуудлаар хоёр удаа хуралдаж,тогтоол батлан Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн гадаадад хэрэгт холбогдсон хүмүүсийг дотооддоо шалгах боломжгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Тэнд үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулж Монгол Улсдаа шалгах чиглэлийг өгсөн. Тэр хүмүүсийн хөрөнгө орлого, хамаарал бүхий этгээдүүд, ААН-үүдийг шалгах хэрэгтэй" гэлээ. 
 
Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатч, улстөрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилж байна /нэрс/

Одоогоор эдгээр зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.


1.Х.Даваадоржийг Бельги улсад суух дипломат албанаас чөлөөлөгдсөн. Үндэслэл нь хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. Мөн Б.Болор эрэн сурвалжлагдаж байгаа аж.
 
2. А.Батсайхан БНАЛУ дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрбээр ОХУ-аас их хэмжээний хар тамхийг Европ руу тээвэрлэсэн хэрэгт холбогдож дипломат албанаас чөлөөлжээ.
 
3. Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа эрхээ хэтрүүлэн ашиглаж, тээврийн  хэрэгслийг Хятад улсад татваргүйгээр нэвтрүүлж, ашиглуулсан зөрчил гаргажээ.
 
4.Б.Баттүшиг Турк улсын Станбул хотод  суугаа Ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаал хашиж байхдаа хууль бусаар хар тамхи тээвэрлэж байгаад баригдаж, шалгагдаж байгаа.
 
5.С.Эрдэнэбаяр Турк улсын Станбул хотод  суугаа Ерөнхий консулын газрын жолоочоор ажиллаж байгаа их хэмжээний хууль бус хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байгаа.









П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2019-10-02 06:55:08
    Hovd aimagt Yastan sum gj bhgui ... Hudlaa huurmag medeelel hiij olnii setgel sanaag sanaatai uimuulbel huuliin zaalt bdagiin shu Aursaihan guai!!!
    221.217.223.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭНҮҮ 2019-10-01 07:48:55
    ХУДЛАА СҮРЖИГНЭХЭЭ БОЛИМООР ЮМ. ЭНЭ ХҮМҮҮС ИНТЕРПОЛООР ЗАРЛАГДСЫМУУ
    202.55.188.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-01 02:14:33
    Энэ АН-аас томилогдсон хүмүүс шүү дээ, Эбэ-н томилсон хүмүүс
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-09-30 16:13:18
    Манай хорооноос сонгогдсон мундаг гишүүн. Шударга ёсны дуу хоолой болж яваа залуу хүн, дэмждэг шүү.
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Polshuud 2019-09-30 15:03:31
    Hudalaa ym ih bichih ym oor hiih ym alaguu ter ulsana bariad horihgui yasiin tegeed
    202.126.89.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-30 12:28:13
    за битии шаагаарай намуудын гэж. Энд ганцхан танай намын томилгооны хүмүүс л байна шдээ.
    122.201.21.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-30 09:52:48
    Цогтбаатар чинь хаан юм уу юу юм гэмт хэрэгтэнгүүд цуглуулчихаад Элбэгээгийн нэг гарньюм биш үү
    66.181.161.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-30 09:46:10
    Гадаад харилцааны сайд Цогтбаатар ийм олон хариуцлаггүй шуналын туламнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээгээч!МУ-н нэр хүнд глобал ертөнцөд унаж дууслаа,арай л бна...
    103.229.120.90
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-30 08:12:47
    монгол минь суйрч байгаам бна еренхийлегч нь хар тамхины сулжээний еренхий зохицуулагч хуу нь хар тамхичин естой хэлэх ч уг алга
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2019-09-30 07:28:32
    №69. Ховд аймаг Ястан сум. гэж байхым. Ховд аймагт тийм сум байхгүй дэ
    202.9.42.147
    Мэдэгдсэн Хариулах