Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд ослын шинжтэй 531 дуудлага хүлээн авснаас 364 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг  хоёр хүний амь нас хохирсон байна.

Үүнээс гурав нь хүүхэд бөгөөд хүндэвтэр гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Зам тээврийн ноцтой ослын тухайд гэвэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 28-ны 17.48 цагийн орчим Партизаны замд “Тоёота приус” маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг Самбартай хөтөл гэх газарт “Toyota corolla” маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын хоёр хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын хоёр хүн гэмтсэн.

Төв аймгийн Баян сумын Цавчир гуравдугаар багийн нутаг Бамбар хорооны хоёрдугаар гудманд энэ сарын 29-ны 16:30 цагийн үед “Тoyota progress” маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насыг нь хохироожээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.