МАН-ын бүлэг ерөнхий сайдад ямар шаардлага тавив
Сүүлийн үед Засгийн газрын зарим гишүүн улс төрийн хариуцлагаас зугтах, сайд нарт хариуцлага тооцох санал гарган Улсын Их Хурлаар удтал хэлэлцсэний эцэст саналаа буцаан татах, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд амьдралын хэрэгцээ шаардлага хангахгүй, боловсруулалт дутуу байгаа зэрэг олон шалтгааны улмаас хууль тогтоох байгууллагын цагийг үрсэн үйл явц байнга өрнөж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор  тус намын бүлгээд Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага тавилаа.

Шаардлагадаа, “Эрх баригч нам, эвслийн хоорондын дотоод зөрчлийн улмаас төрийн үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцөл алдагдаж байгаад УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг харамсаж байна. 
Энэ хугацаанд Таны тэргүүлсэн Засгийн газрын бодлогын алдааны хор уршиг улам гүнзгийрч, улс орны эдийн засгийн байдал хурдтайгаар унаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зогсолтгүй нэмэгдэж, валютын ханш 1820 орчим төгрөгт хүрч ажилгүйдэл, ядуурал хүрээгээ тэлж хяналтаас гарлаа. 

Төрийн сайд нарын алдаа завхрал, хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж, удирдлагын хомсдол нийгэмд бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, улмаар нийгмийн сөрөг үзэгдэл гэмт хэрэг, зөрчил газар авч онц ноцтой, жигшүүрт хэргүүд өдөр алгасахгүй шахам гарч, ард иргэдийг айдас хүйдэстэй амьдархад хүргэж байна.

Хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүрт ашиглах явдал хэвийн үзэгдэл мэт болж, эцэст нь Засгийн газрын тохируулагч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний амь үрэгдэхэд хүрлээ.

Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг Ерөнхий сайд Танаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтайгаа 10 хоногийн дотор улс төрийн хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ider 2014-05-19 02:21:17
    Cандаг -ийн санал бодол яг зөв шүү
    124.158.125.3
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-05-17 16:17:35
    Ан арай биш байжээ би ан-г дэмжсэндээ одоо харамсаж байна яахав хийхгүй биш хийж бн гэхдээ их мөнгөөр бага хийж бна өөрсдөө ихэнхииг нь завшиж бгаа бх арай дэндүү үнэхээр өдөр ирэх тусам бидний амьдрал дордож бна даа ан....Алтанхуяг сайдаа бүх юмны үнэ ө
    112.72.11.119
    Мэдэгдсэн Хариулах
  • хандаа 2014-05-17 13:20:51
    ямар аймаар юм бэ ард олон та нарыг бугдийг сонгосон 2016 онд сонгохдоо оорчилоод сонгох сонгохгуйгээ аяндаа ард олон шийдэж огно 2хон жил улдлээ харин эв хамтын хуч жинхэн ард олны эрх ашигт ажиллаж чадвал бугд л сонгогдоно эв нэгдэл л ялна эв нэг
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах
  • хандаа 2014-05-17 13:20:51
    ямар аймаар юм бэ ард олон та нарыг бугдийг сонгосон 2016 онд сонгохдоо оорчилоод сонгох сонгохгуйгээ аяндаа ард олон шийдэж огно 2хон жил улдлээ харин эв хамтын хуч жинхэн ард олны эрх ашигт ажиллаж чадвал бугд л сонгогдоно эв нэгдэл л ялна эв нэг
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах
  • хандаа 2014-05-17 13:20:51
    ямар аймаар юм бэ ард олон та нарыг бугдийг сонгосон 2016 онд сонгохдоо оорчилоод сонгох сонгохгуйгээ аяндаа ард олон шийдэж огно 2хон жил улдлээ харин эв хамтын хуч жинхэн ард олны эрх ашигт ажиллаж чадвал бугд л сонгогдоно эв нэгдэл л ялна эв нэг
    37.112.226.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-05-17 09:44:09
    Altanhuyag, Elbegdorj bolon AN iin hudalch, hulhidagch novsh nar zailj mongol ulsiig min amraaj ogooch. Bugded n huuliin hatuu tseerlel huleelgevel taarna.
    98.206.12.210
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг  2014-05-17 07:58:14
    ямарч улс төрийн соёлгүй зөвхөн рецидвүүдийн нэгдэл болсон АН наад шаардлагыг чинь хүлээж авлаа юу ??? авлаа гэж бодоход наад асуудалыг чинь ойлгох уу??? эрдэм шинжилгээний бүхэл бүтэн баг ажилуулаад ойлгож гэж бодъё гэтэл тэд ажил болгон хэрэгжүүлж ч
    103.26.194.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Altanhuyag 2014-05-17 05:56:21
    Amidaa chi zailj ard tumniig amurluulj uguuch
    202.126.91.69
    Мэдэгдсэн Хариулах