Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк “ICT Expo 2019” үзэсгэлэнд оролцлоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ICT-Expo” үзэсгэлэн энэ сарын 27,28,29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд эхэллээ. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн 50 орчим байгууллага  бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.



Цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй хүн төрөлхтний амьдралын хэв маягт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдаа холбоотой шууд хамааралтай. Иймд төрийн болон хувийн байгууллагууд дижитал хөгжил рүү хамтдаа шилжих нь чухал юм.

Голомт банк нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой мэдээлэл солилцооны “Хур”, нэвтрэлт танилтын “Дан” системийг хувийн хэвшлийн байгууллагуудаас үйлчилгээндээ анхлан нэвтрүүлж, 2018 оноос дижитал банкны үйлчилгээг иргэд, харилцагчдадаа хүргэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дижитал банк болон дижитал хэтэвч, NFC карт зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.





Бусдад түгээх
  • gplus