Жошуа Вонг сонгуульд өрсөлдөнө
Хонгконгод өрнөөд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний гол удирдагчдын нэг Жошуа Вонг өнгөрсөн бямба гаригт Шүхэрт хувьсгалын таван жилийн ойг тэмдэглэж жагссан жагсаалын үеэр орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгджээ. 2014 оны есдүгээр сард олон хүн Хонгконгийн төв дүүрэгт энэ арлын хамгийн өндөр албан тушаалд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Бээжингээс урьдчилан батална гэж шаардсан хуулийг эсэргүүцэн тайван жагссан юм.

Түүнээс хойш Жошуа Вонг БНХАУ-ын зүгээс Хонгконгийг хянах хяналт нь нэмэгдсэн. Энэ арлын автономит эрхийг хадгалхын төлөө тэмцэгч олон улсын хэвлэлийн төлөөлөгч болжээ.Тэрээр "Сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэнийхээ дараа сонгуульд өрсөлдөх насанд хүрснээс гадна шоронд гурван сараас илүү суугаагүй. Тиймээс дүүргийн зөвлөлд сонгогдхын тулд түүний өрсөлдөхийг хориглох ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна. Миний нэрээ дэвшүүлэх эрхийг хассан тохиолдолд Бээжин, Хонгконгийн Засгийн газар хариугаа хүртэх ёстой" хэмээн сануулжээ.

Өнгөрсөн зургадугаар сард гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх төслийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Шүхэрт хувьсгалд оролцсон хэргээр баривчлагдаж хоёр сар гаруй хоригдсон Жошуа Вонг суллагдсан юм. Гэвч энэ сарын эхээр хууль бус жагсаалд оролцсон гэж баривчлагдсан ч барьцаагаар сулласан ажээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.