ТЦА-ны таван барилгыг дуудлагаар худалдаална

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилга нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

 

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 

 Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба (хуучнаар Замын цагдаагийн газар)-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 5 барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Дуудлага худалдааг  ирэх сарын 09-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулахаар товложээ.

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тээврийн цагдаагийн албаны 5 барилга нь төв конторын барилга, хурлын танхим, агуулахын барилга, архивын байр, орон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга зэргээс бүрдэнэ.

Төв конторын барилга нь анх 1963 онд 2 давхар байхаар төлөвлөгдөн баригдаж, 1986 онд 3 давхар болгон өргөтгөсөн байна. Конторын барилгын гадна болон дотор талын өнгө үзэмжийг 2011 онд урсгал засвар хийж сайжруулсан бөгөөд нийт 56 өрөө тасалгаатай нийт 1939,09 м2 талбайтай. Давхар дундын төмөр бетонон хучилттай, давхар модон хучилттай таазтай, шувуу нуруун төмөр дээвэртэй, 1 ба 2 дугаар давхар нь тоосгон, 3 дугаар давхар нь модон ханатай, ажлын өрөөнүүд паркет бусад хэсэгт чулуун шалтай, вакуум цонхтой, төвлөрсөн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны системд холбогдсон барилга юм.

Хурлын танхимын барилга нь 2008 онд ашиглалтад орсон, төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр баригдсан бөгөөд 216,28 м2 талбайтай, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, бетонон шалан дээр паркетан шал суурилуулсан, вакуум  цонхтой, гадна хана нь шавардлагатай, төвийн инженерийн байгууламжид иж  бүрэн холбогдсон 1 давхар барилга. Дотор ханыг хурлын заалны зориулалтаар иж бүрэн тохижуулсан.

Агуулахын барилга нь 1968  онд ашиглалтад орсон, модон хана, модон хучилттай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжид холбогдоогүй 91,82 м2 талбайтай  1 давхар барилга юм.  

Архивын байр нь 2005 онд ашиглалтад орсон, угсармал төмөр бетонон хучилттай, тоосгон ханатай, төвийн цахилгаанд холбогдсон, инженерийн байгууламжинд холбогдоогүй 135,7м2 талбайтай 1 давхар барилга юм.

Oрон нутаг, хөдөлгөөн хяналтын хэлтсийн өргөтгөлийн барилга нь төв конторын барилгын өргөтгөл хэлбэрээр 2008 онд ашиглалтанд орсон, сендивичэн хавтангаар баригдсан, 4 өрөө тасалгаатай, өрөөнүүд паркетан, коридор нь чулуун плита шалтай, вакуум цонхтой, төвийн цахилгаанд холбогдсон, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй 1 давхар 98,82 м2 талбайтай барилга.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.