Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.

Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачлагаар анх 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.

Мөн галзуу өвчний вакциныг анх удаа хийсэн, Францын химич, микробиологич Louis Pasteur-ын нас барсан өдрийг энэ өдөр хамтатган тэмдэглэдэг. Одоогоор хүн, амьтны вакцинжуулалт нь хүний өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд энэ талын мэдээллийг олон нийтэд сурталчилж, түгээх нь урьдчилан сэргийлэх ажлыг амжилтад хүргэдэг.

Галзуугийн вирүс 120С-оос доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна. Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй.

Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг.

Нийт эрсдэлд өртсөн тохиолдлын 95 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас өртөлтийн дараах вакциныг хийлгэсэн байдаг бөгөөд эдгээрийн 85 орчим хувь нь эзэнтэй нохойд хазуулж, уруулсан гэсэн өгүүлэмжтэй байдаг аж.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.