Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч “IPFC” бүсийн эзэн боллоо

Энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд IPFC /Ippon Primorye Fighting Championship/ холбооны  холимог тулааны 61 кг-ийн жинд тулалдаж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч  Ш.Одсүрэн Оросын Холбооны Улсын тамирчин Гажди Курбаналиевыг ялж IPFC бүсийн эзэн боллоо.  

Тэмцээнд Оросын Холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бразил, Монгол зэрэг улсын 30 гаруй тамирчин оролцжээ.  Монгол Улсыг төлөөлөн хоёр тамирчин оролцсон байна. Мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Ш.Одсүрэн нь MFC, Sibforce тэмцээнүүдэд тус тус тэргүүлж байсан юм.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.