Үндэсний баярын жагсаалд 100 мянган иргэн оролцоно
БНХАУ үүсч байгуулагдсаны 70 жилийн ой ирэх сарын 1-нд тохионо. Энэ үеэр Бээжингийн Тянь Ан Минийн талбайд болох Үндэсний баярын өдөрт зориулсан жагсаалд 100 мянган иргэн, 15 мянган цэрэг оролцоно. Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ жагсаалын бэлтгэл ажил сүүлийн шатандаа ороод байгаа юм байна.

Энэ ажиллагааг зохион байгуулагч байгууллагын захирал Жан Же "БНХАУ үүссэн энэ өдөр болох жагсаалд 100 мянган иргэн оролцоно. Үүнээс 400 гаруй нь Хонгконг, Макао, Тайвань болон бусад оронд амьдардаг хятад иргэд байна" гэв. Албан ёсны мэдээллээр энэ үеэр Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, дэлхийд болон бүс нутагт энхийг сахиулахыг дэмжиж дотооддоо үйлдвэрлэсэн 740 машин,  цэргийн техник хэрэгсэл, 160 нисэх онгоц, 580 зэвсэг, танк бусад байлдааны хэрэгслийг анх удаа үзүүлэх ажээ. 80 минут үргэлжлэх жагсаалын үеэр зохион байгуулагчид Хятадын түүхийг өгүүлэхээр төлөвлөжээ. Түүнээс гадна ард түмэн нь Хятадын Коммунист намд итгэж байгаагаа илэрхийлнэ гэв.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.