Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшлов
Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна”  хэмээх нийтлэл  бичсэн байдаг. Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргасан хандсан. 

Цагдаагийн байгууллагаас  иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа  2 000 000 төгрөгөөр торгосон.

Э.Бат-Үүл өөрийг нь үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өнөөдөр өргөдлийг хэлэлцэх ёстой байсан ч хойшлов.

Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг аравдугаар сарын 01-ний 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-17 08:27:19
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Huuramch maskaa tailaa ! 2019-09-27 08:38:57
    Ene zonog odoo shudarga bai l daa