Ж.Батзандан: Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүс надруу дайрч давшилж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гурав хоногийн өмнө “Улаан бал” нэвтрүүлэгт орсон Консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан зарим мэдээлэлд хариу тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Оюутолгойд нягтлан хийдэг эгч надад байхгүй. Одоогоос гурван жилийн өмнө тус газарт хуульчаар буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо бол хувийн байгууллагад ажиллаж байгаа.

Эгч минь Австралид сурсан, 10 алтан медальтай, толгойтой мундаг боловсролтой, Оюутолгойд ажиллаж байсан. Юу нь буруу байгаа юм бэ. Энэ хүн надаас юу ч гуйдаггүй.

Дараа нь миний ахыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн мэдээлэл гарсан. Энэ хүн ОХУ-д сургууль төгссөн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байна. Ерөнхий сайдын орон тооны бус 41 хүн байдаг. Тэрний нэг нь. Ийм мэдлэг боловсролтой хүнийг Ерөнхий сайд яагаад ашиглаж болохгүй гэж.

Авто тээврийн мэргэшсэн мэргэжилтэн, мэдээлэл харилцаа холбооны газрын дэд даргаар ажиллаж байсан. Намайг нусгай бацаан байхад яамны дарга байсан. Энэ нь яагаад тэр “Улаан бал” гэгч нэвтрүүлэгт орж байгаа улайдаггүй хүүхдүүдийн дургүйг хүргэх болов.

Мөн “Мон сам” ТӨХК-ны захирал ах Ж.Батсүрэнгийн талаар ярьсан. Энэ хүн талийгаач болоод удаж байна. Гэтэл хаанаас амьд болгоод яриад байгаа юм бэ.

Одоо Хөххотод консулаар ажиллаж байгаа төрсөн ах Ж.Баатарчулууны талаар ярьсан. Энэ хүн 1989 оноос хойш “Жуулчин” компанийг Нэргүй гэж хүнтэй хамтарч байгуулсан. Намайг бага ангид байхад л гадаадын жуулчдад жуулчилдаг үйлчилдэг монголын төрийн өмчит компанийг авсан. Дараа нь Төрийн өмчийн хороонд, Мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтэн хийж байсан. Одоо ч төрд ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн сургуульд нэг дэд захирлын ажлыг нь хийдэг Ж.Батчулууны талаар бас ярьсан. Энэ хүн бол 1996 оноос эхлэн тус сургуулийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч хийж байна. Орост докторын зэрэг хамгаалсан. Хөдөлмөрийн дээд сургуульд ажиллаж байлаа. Миний ах дүү нар толгойтой хүмүүс, надаас юу ч гуйхгүй. Ж.Батзандангийн ах эгч нар болж төрснөөрөө эд нар буруудах ёстой юмуу.

Д.Мөнх-Эрдэнэ гэгч хүний гүтгэлэг доромжлолыг би анхааралтай ажиглаж байгаа. Тэр Д.Мөнх-Эрдэнэ гэгчийг Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр консулаар 2016 онд явуулж байсан юм. Нөгөө л дипломатуудаар хар тамхи, машины наймаа хийлгэх явуулсан байдаг юм.

Тухайн үед АН-ынхан толгой сэгсэрч байлаа. Энэ хүн ямар ч боловсрол байхгүй, их дээд сургууль төгсөө ч үгүй хүн. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүс Ж.Батзандан руу дайрч байна. Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарыг харлуулах, гүтгэх, муухай харагдуулах компанит ажлаа эхлүүлсэн байна.

Д.Мөнх-Эрдэнэ бол хууль бус үйлдэл их хийсэн. Олон булхай луйвар нь одоо илчлэгдэж байна. Бүгдийг нь цуглуулж байгаад баримтыг нь хуулийн байгууллагад шалгуулна” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амжилт 2019-10-05 18:14:21
    Батзандан бүү шантар. Монголын Данке. Бамбар чинь улам ихээр гэрэлтэг
  • Ккк 2019-10-04 23:18:56
    Үнэн дээ. МАНАН боож үхэж
  • zochin 2019-10-04 14:14:20
    neg akh ni mahnii chenj...zandan uuruu...uls turiin chenj...odoo nuguu akh ni udahgui mashinii chenj geed garaad ireh bii dee...
  • zochin 2019-10-04 14:10:56
    khun huneeree baival humuus yu gej ospan baatar...zandanhuu ruu dairaad baihav dee...mie enkold zandang bi chamaig suhbaatart chini ochood yalna geed bsan daaa....
  • Zochin 2019-10-04 08:59:17
    Shudarga mundag hun shuu !!Batzandan.Daanch medeelel zuugch elbegdorj,hurts nariin turshuul hamar door ni ajillaad buh medeelliig ni zuuguud bgaag anhaaraldaa
  • хахаха 2019-09-30 02:29:33
    Болохгүй бүтэхгүй болгоноо аваачиж овоолдог ЭБИ гэж нэг цэг байнаа. Зандан минь одоо өөр арга бодохгүй бол бүгд л наадхыг чинь мэддэг болов.
  • Зочин  2019-09-29 23:44:39
    Батзандан гэж шантаажчин монгол төрөөс зайлаад оронд шинэ залуу хүн гараасай энэ хүн анх гудамжинд жагсаж бхдаа ярьж бсан юмаа одоо ч ярьхаас хийдэггүй хүн
  • Унэн 2019-09-29 13:51:15
    Оспан баатар юу гээд бна даа
  • Zochin 2019-09-29 11:39:28
    Batzandan g muulj baigaa uls elbegdorjiin bugs doloogch nar chort
  •  2019-09-29 10:39:23
    Угаасаа Улаан бал нэвтрүүлэг гардаг NTV чинь Элбэгдоржийн цүнхийг барьж гүйдэг байсан Ганбаатарын TV. Тэгэхээр агуулга нь ойлгомжтой.
  • japan baatar 2019-09-29 09:45:46
    1jiliin umnu l gishuunde amjilt husie gishuunee biyee bodooroi gee l shalchignaad yavj bsan nuhduud doroo huvirah yum da mongol hunii dolignuur gend ni shingese...
  • иргэн 2019-09-29 07:38:15
    Батзандан шүүхийг орвонгоор өөрчлөх тухай яригдаад таг боллоо зүгээр яридагг хүнүү та
  • zochin 2019-09-29 07:37:52
    Elbegdorjiin gar hel haa saigui yum aa.
  • Мангар 2019-09-29 00:51:19
    Батзандан үргэлж кнопны наймаа хийж байдаг хөгийн амьтан байгаа юм
    66.181.176.162
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2019-09-27 12:18:21
    Oyu tolgoig hamgiin ih eserguuzej bgaa humuusiin hamaatan ah duus ni tend ajillaj bsan bhii...hinshuu ganbaagiin duu emegtei..batzandangiin egch geed sda yum aa...
  • zochin  2019-09-27 07:57:55
    ulaan hervvlch. yum bol barimt ba shalguulna gene.
  • зочин 2019-09-27 07:33:32
    Анхаарлыг өөр зүгт чиглүүлэхгүй шүү.Өөрийн хөө тарьсан балгиийг өөрөө үүрч сур.
  • !!! 2019-09-27 06:08:14
    Batzandaan yu tarina tuunee l chi huraaj awch ehellee sh dee Ter Elbegee geed baigaa hun ni yg adilhan taar sghuudanuud
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах